8o
Улаанбаатар хот
mobile menu

"Улаанбаатарын намар" арга хэмжээ боллоо

2016-10-01 12:06:00

“Улаанбаатарын намар“ нэгдсэн арга хэмжээ өчигдөр орой Д.Сүхбаатарын талбайд боллоо. Энэ зуны хаалт, намар цагийн эхлэл болох тус арга хэмжээ нь үндэсний үйлдвэрлэгчид, үйлчилгээ эрхлэгчдийг дэмжих зорилготой. 

Энэ үеэр  үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлдэг үндэсний компаниуд халуун хоол, хүйтэн ундаа, амтат бүтээгдэхүүнээр үйлчилгээ эрхэлж, төв талбайд түргэн хоолны газрууд ажиллалаа. Мөн “Никитон”, “Камертон” хамтлагийн хамтарсан тоглолт болсон бөгөөд  рок попын одод ая дуугаа өргөж нэгэн үдшийг зугаатай өнгөрөөлөө.

Дашрамд дуулгахад “Улаанбаатарын намар” тоглолтын  ерөнхий найруулагчаар Төрийн соёрхолт, дуучин Д.Болд ажиллажээ.

Эх сурвалж: Times.mn

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment