8o
Улаанбаатар хот
mobile menu

"Улаанбаатар” Олон Улсын Кино Наадам болно

2016-10-01 13:47:00

Монголын Урлагийн Зөвлөл, Францын Элчин Сайдын Яамтай хамтран, Солонгосын Элчин Сайдын Яам, Гёте-Институт, Тайваний Худалдаа, Эдийн Засгийн Улаанбаатар дахь Төлөөлөгчийн Газрын дэмжлэгтэйгээр кино урлагийн салбарын олон улсын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, дэлхийн сор болсон артхаус бүтээлийг Монголын үзэгчдэд хүргэх замаар тус салбарын хөгжлийг дэмжих зорилготой 8 дах удаагаа зохион байгуулах гэж байгаа юм.

Уг  наадам дэлхийн шилдэг Канн, Берлиний олон улсын кино наадамд шалгарсан Англи, Афганистан, Герман, Франц, Польш, Солонгос, Тайвань зэрэг орны 10 кино бүтээлийг олон нийтэд толилуулна.

Наадмын нээлтийн ажиллагаа Берлиний олон улсын кино наадамд сонгогдон толилуулагдсан, Польш, Герман, Монголын хамтарсан, найруулагч Марта Миноровичийн “Зуд” киногоор 2016 оны 10-р сарын 11-ний 19:00 цагаас Тэнгис кино театрт нээнэ. 

Олон улсын кино хөтөлбөр 2016 оны 10-р сарын 13, 14-ний өдрүүдэд зохиогдох ба  дэлхийн кино урлагийн хөгжлийн чиг хандлагыг тодорхойлох, олон улсын наадмаас шагнал хүртсэн артхаус 6 бүтээлийг үзэгчдэд хүргэнэ. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment