Өнөөдрөөс эхлэн зургаан сартай хүүхдүүдэд улаанбурханы урьдчилан сэргийлэх вакцин хийж эхэллээ. Өмнө нь есөн сартай хүүхдүүдэд нэг тунгаар, хоёр настайд хоёр тунгаар хийдэг байсан бол энэ удаад зургаан сартай хүүхдүүдэд урьдчилан сэргийлэх үүднээс 0 тунгаар хийх юм байна.
Вакциныг нийслэлийн есөн дүүрэг, Орхон, Сэлэнгэ, Дархан-уул, Булган, Хөвсгөл, аймгийн хүүхдүүд хамрагдах аж. Мөн өнгөрсөн жил уг өвчнөөс сэргийлэх вакцин хийлгээгүй оюутан, 35-аас доош насны иргэдийг заавал хамрагдахыг ХӨСҮТ-өөс анхааруулж байна.
Зургаан сартай хүүхдүүдэд Улаанбурханы вакцин хийж эхэллээ
2016-10-08 15:00:00