8o
Улаанбаатар хот
mobile menu

ҮХЦ-ийн дүгнэлтээс болж 8 хувийн зээл зогсож, иргэдийн хувьд хүнд нөхцөл байдал үүслээ

2015-12-11 09:15:00

МАН-аас  Үндсэн хуулийн цэцэд Үл хөдлөх хөрөнгийг барьцаалан зээлдүүлэх тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийг зөрчсөн байна гэсэн гомдол гаргасны дагуу өчигдөр Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан болж Иргэний хууль болон Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн зарим заалт үндсэн хуулийн зарим заалтыг зөрчсөн байна гэж үзсэн.

Цэцийн энэ шийдвэр найман хувийн орон сууцны зээлийн хүүг огцом өсгөх, цаашлаад төрөөс хэрэгжлүүлж буй найман хувийн хүүтэй орон сууцны зээл зогсох нөхцөл байдлыг үүсгээд байна. Нэг үгээр хэлбэл өмч хууль эрх зүйн орчны баталгаагүй болж банк иргэдийн өмчид итгэх итгэлгүй болж байгаа юм. 

Ер нь бол Үндсэн хуулийн цэц дээр МАН-аас гомдол гаргасан цагаас эхлэн арилжааны банкууд орон сууцны найман хувийн зээл олгохоо түр зогсоогоод байсан юм. Үүнээс үүдэн зээл авах гэсэн иргэдийн урт дараалал банкууд дээр үүсээд байгаа. Гэтэл Үндсэн хуулийн цэц орон сууцны найман хувийн зээлийн эсрэг шийдвэр гаргалаа. Иймд үүсээд байгаа нөхцөл байдлын талаар өчигдөр монголд үйл ажиллагаа явуулж буй арилжааны банкны удирдлагууд шуурхай хуралдаан зарласан. Хуралдаан өчигдөр 12:00 цагт болсон.

Арилжааны банкны удирдлагууд шуурхай хуралдан дараахь шийдвэрийг гаргажээ. Тэд шуурхай хуралдан “Орон сууцны найман хувийн зээлийг Үндсэн хуулийн Цэцийн шийдвэрээс үүдэн зогсоож байна. Энэ бол өнөөдрийг хүртэл олон хүний хөөцөлдөж хэрэгжүүлсэн ажлыг нурааж байна гэсэн үг. Банк өөрөө ч эрсдэлд орж байна” гэж үзсэн байна.  

Ийм шийдвэр гарсан учраас зээлтэй иргэд өмнөх хуулиараа зохицуулагдаад явна, харин зээл хөөцөлдөж байгаа иргэдийн хувьд хүнд байдал үүсээд байна. Энэ талаарх авах гэсэн иргэдийн урт дараалал үүслээ. Хэрвээ ирэх долоо хоногт УИХ-аар хүлээж аваад батлачихвал зээл хэвийн явагдаж эхлэх юм байна.

Ипотекийн зээлийн асуудлаар Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлэг, Улсын Их Хурал дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлэг хамтарсан мэдэгдэл гаргасан байна.

Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийн тухай

Монгол Улсын Үндсэн хуулинд тунхагласан иргэн өмчтэй байх, өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаалах зарчмыг ардчиллын үнэт зүйл хэмээн Улсын Их Хурал дахь Ардчилсан намын болон МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн гишүүд бид үзэж байна.

Иргэний болон Үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хуулийн зарим зүйл заалт Үндсэн хууль зөрчсөн тухай Үндсэн хуулийн цэцээс гаргасан дүгнэлтийг Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд, МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн гишүүд Үндсэн хууль зөрчөөгүй гэж үзэж, хүлээж аваагүй болно.

2015 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Монголын банкны холбооноос Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтээр хүчингүй болсон уг хуулийн холбогдох заалтуудыг Улсын Их Хурлаар шинэчлэн батлагдах хүртэл орон сууцны 8 хувийн зээлийг иргэдэд олгох боломжгүй тухай мэдэгдлээ.

Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтээр хүчингүй болсон Иргэний болон Үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хуулийн зарим зүйл заалтыг шинэчилж, орон сууцны 8 хувийн зээлийг үргэлжлүүлэн явуулах боломжийг хангасан, мөн гэр хорооллын иргэдийн хашааны газрыг өмчлүүлж, эдийн засгийн эргэлтэд оруулах тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийг Улсын Их Хурал дахь Ардчилсан намын болон МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгээс хамтран санаачилж нэн яаралтай Улсын Их Хурлаар батлуулахаар шийдвэрлэсэн болохыг мэдэгдэж байна гэсэн байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Jeff Michael
Сайхан өдөр ТА зээл хэрэгтэй юу? Та зээлийн ямар ч төрлийг авах сонирхож байна вэ? Та санхүүгийн санаа зовж байна уу? Эсвэл та өр, төлбөрөө төлж зээл хэрэгтэй вэ ?, и-мэйл Бид хамгийн их нь 100 са
2016/10/18 166.88.193.208
Jeff Michael
Сайхан өдөр Таны өрийг нэгтгэн? таны гэрийн зээл авах уу? Ямар ч зээлийн шалгах? Тиймээ чи чадна... Та санхүүгийн эелдэг дарангуйлах болон нэгтгэх зээл хэрэгтэй байна, ярьж, танд туслах гэж болно. Т
2016/10/18 166.88.193.208