Рико Таро гэх Япон залуугийн хамгийн богино бөгөөд хамгийн амархан цээжлэгдэх үгтэй нэгэн дуу Youtube хуудсанд 43 сая хүний хандалтыг аваад байна. Сонсоход инээдтэй ч юм шиг энэ дуу олон хүнд таалагдаж байгаа бөгөөд тус бичлэг наймдугаар сарын 25-ны өдөр "Youtube"-д тавьсан даруйдаа 4 сая хүн тоглуулан үзсэн бөгөөд өнөөдрийн байдлаар хандалт нь 43 сая давсан гэсэн мэдээлэл байна. Мөн олны танил эрхэм, дуучин, жүжигчид, хүмүүс дуурайж цахим орчинд бичлэгээ оруулсаар байна.