8o
Улаанбаатар хот
mobile menu

Нум: Ажил хэрэгтээ туйлын болгоомжтой ханд

2016-10-05 09:45:00

 

ХОНЬ - (3/21-4/19)
Буд гараг Хилэнцийн орд руу хөдөлж бодол санаа тань ирэх гурван долоо хоногийн турш тогтворгүй болгох шинжтэй. Одоо зөн билэг ердийнхөөсөө илүү сайн байна. Санхүүгээ төлөвлөж зохиоход тохиромжтой. Судалгаа шинжилгээний ажил бүтэмжтэй байна. Сэтгэл санаа, хувийн асуудлаа хялбар талаас нь харахыг хичээ. Тэр болгон хөнддөггүй сэдвээр ярилцахад тохиромжтой өдөр.

ҮХЭР - (4/20-5/20)
Төлөвлөгөө гаргахад эерэг цаг хугацаа бөгөөд бичиг цаасны ажил эсвэл шинэ ажил эхлэхэд таатай өдөр байна. Ойр дотныхонтойгоо шинэ төлөвлөгөө хэлэлцэхэд үр дүнтэй. Маргааныг шүүхээр тогтоолговол үнэн зөв нь олдоно. Ажилтай тань холбоотой хэлэлцүүлэг, мэргэжлийн сонирхол тань үр бүтээлтэй байж таныг амжилт өөд хөтлөнө. Чухал хүмүүс эсвэл дотнын түнштэйгээ харилцах хэцүү байж мэдэх юм. Дотнын хүн тань маш найдваргүй, итгэлгүй болохыг мэдэрнэ.  

ИХЭР - (5/21-6/21)
Өдөр тутмын амьдралд тохиолддог жижиг сажиг асуудлаа зохицуул. Анхаарлаа төвлөрүүлж, төлөвлөгөө гарган, төлбөр тооцоогоо цэгцлэх чадвар өндөр байх болно. Эрүүл мэндийн асуудал мөн таны сэтгэлийг зовоох бөгөөд иддэг хоол хүнснийхээ төрлийг нэмэгдүүлэх хэрэгтэй. Та хэт их шүүмжлэх хэрэггүй. Гэхдээ энэ нь хамтрагчийн тань орхигдуулсан зарим нарийн ширийн зүйлийг олж илрүүлэхэд туслах болно.  

МЭЛХИЙ - (6/22-7/22)
Од гарагуудын нөлөө өнөөдрийг тун сонирхолтой болгоно. Оюун ухааны чадвар тань уран сэтгэмжээс хамаагүй хоцорч явах тул уран сэтгэмжиндээ тулгуурла. Энэ нь авьяаслаг мэлхийд бүтээлч чадвараа ил гаргах, зохиох бичих, хөгжим зохиох болон өөрийнхөө хийж бүтээхийг хүсэж мөрөөддөг зүйл болон бусад эрэл хайгуулд зориулах боломж олгоно. Та ганц бие ч юмуу гэр бүлтэй байх нь хамаагүй, дотны харьцаанаас юу хүсч байгаагаа шийдэх болсон цаг.

АРСЛАН - (7/23-8/22)
Та эрч хүч, элбэг дэлбэг байдал, баяр баясгаланг өөрийн эрхшээлд оруулж чадах болно. Аялалд явах, холын замд нүүдэл суудал хийх, эцэслэн шийдвэрлэх хууль зүйн болон санхүүгийн шинэ гэрээ хэлэлцээр хийхэд тохиромжгүй өдөр гэдгийг од эрхэс анхааруулж байна. Найз нөхдөөс тусламж ирэх бөгөөд өөрийгөө зоригжуулах эрч хүч, урмыг авах болно.

ОХИН - (8/23-9/22)
Таны хүмүүстэй харилцах чадвар дээшлэх болно. Өөрийгөө илэрхийлэх болон сэтгэн бодох чадвар дээд цэгтээ хүрнэ. Хэрвээ шинээр ямар нэг хэл сурах гэж байгаа бол ярианы болон бичгийн сургалтанд давхар суух нь хамгийн зөв арга бөгөөд таны энэ зорилгыг од эрхэсийн зүгээс ивээх болно. Та мэргэжилдээ амжилт гаргахын тулд ямар нэг судалгаа шинжилгээ хийх гэж байгаа бол яг одоо эхлүүлэхэд хамгийн тохиромжтой үе .

ЖИНЛҮҮР - (9/23-10/22)
Урьд нь хийхийг хүссэн ямар нэгэн зүйлээ туршиж үзэх болно. Цаашдын амжилтынхаа хаалгыг өнөөдөр ямар нэгэн байдлаар онгойлгох болно. Бага зэрэг мөнгө үрэгдэх бололтой. Илүү ихийг зарлагадахгүйн тулд яах хэрэгтэйг сайн бод, заавал гарц олдоно. Эд хөрөнгөө юунд зориулахаа сайн төлөвлөх хэрэгтэй. Хэт өөртөө итгэлтэй байж бодит байдлыг үгүйсгэж алдаа гаргахаас сэргийл. Хамтарч ажиллах тохиромжтой ч ганцаар шийдвэр гаргах нь ухаалаг алхам болно.  

ХИЛЭНЦ - (10/23-11/21)
Ухаалаг Буд, нухацтай Санчир таны орд руу шилжин орж, шинэ төсөл төлөвлөгөө, хувийн зорилго, хүслийг тань илтгэдэг 1-р гэрийг чухалчилна. Буд гараг танай ордод хэдэн долоо хоног байх бол харин Санчир хоёр жил орчим болно. Одоо таны оюун ухаан цэгцэрч, ур чадвар их өснө. Мөн эрүүл мэнддээ анхаарч, дасгал хийж, хоолны дэглэм барихад тохиромжтой. Учир нь хичээл зутгэлийг маш амжилттай үр дүн хүлээх болно. Оройг хайртай хүнтэйгээ хамт өнгөрөөх нь ажлын өдрөө дуусгах төгс төгсгөл.

НУМ - (11/22-12/21)
Хууран мэхлэлт, сэтгэлд хүрэхгүй зүйл тохиолдох өдөр. Даруу төлөв, хянуур болгоомжтой бай. Толгой эргүүлсэн саналаас татгалзаж, тохиолдлын танилаас болгоомжил. Өнөөдөр ажил дээр ч, амьдрал дээр ч хүндрэл бэрхшээл гарах төлөвтэй. Тиймээс хийж тогтсон өдрийн хуваариа өөрчлөх гэсний хэрэггүй. Санаа бодлоо чанга дуугаар орилж хашгиран илэрхийлэхээс зайлсхий. Ажил хэрэгтээ туйлын болгоомжтой ханд. Ялангуяа бичиг баримттай.

МАТАР - (12/22-1/19)
Матрынхны хувьд өнөөдөр завгүй бөгөөд чухал өдөр байх болно. Та энэ өдөр тогтворгүй хөдөлгөөнтэй байх болно. Тушаал дэвших, шинэ ажил эрхлэхээр хичээж байгаа бол өөрийн намтар, танилцуулгыг шинэчил. Таны төлөвлөгөөг хэдий чинээ их хүн мэднэ, тэр хэмжээгээр таны талд уйлчилнэ. Зарим залуусын хувьд шагнал, нэр алдар, онцгой сайшаал ирнэ. Зохимжтой хувцаслаж, аятайхан харагдах ёстой. Оддын эерэг нөлөөн дор шашны сонирхол тань амар амгаланд чиглэгдэнэ.  

БУМБА - (1/20-2/18)
Олон нийтийн байгууллага, том салбар нэгжийг хариуцаж ажиллах бол өгөөж, үр ашигт анхаар. Хамтын ажиллагааг хэрэгжүүлэн, удирдлагатайгаа ярилцаж бай. Аливаа асуудалд зөвхөн өөрийнхөө мэдэх хэмжээнд ярьж дүгнэлт гаргах нь эрсдэл дагуулна. Буд гаpaг Хилэнцийн орд дээр байж, таны цаашдын амжилтад сайнаар нөлөөлөх төлөвтэй. Ирэх 3 сарын төлөвлөгөө, стратегиа боловсруул. Таны санааг олныг хамарсан ажил болгоход мэргэжлийн хүмүүс туслах болно. Зохимжтой өдрийг хүлээ.

ЗАГАС - (2/19-3/20)
Өнөөдөр танд гэр бүлийн байдлаа сайжруулах, боломж бололцоо байгаа эсэхийг дахин шалгах боломж гарна. Алдаа дутагдлаа нуух гэж оролдсоны хэрэггүй бөгөөд өөрийн сэтгэл хөдлөлөө барьж, хуурамч нөлөөллөөс болгоомжил. Өөрийн зөн совиндоо анхаарлаа хандуул. Яг одоо оюун ухаанаас тань илүү зүрх сэтгэл тань зөв замыг сонгож байна. Зарим Загаснууд тэтгэвэр тэтгэмж, даатгал эсвэл өвлөх хөрөнгөнөөсөө мөнгө хүлээн авах болно.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Dr Bhavin
Хэрэв та бидэнд зориулж газраа худалдан авахад бидэнд туслахын тулд бидэнд газар худалдаж авахад бидэнд туслахын тулд бидэнд мөнгө өгөхийг хүсч байгаагаар танай оронд эмнэлэг барихын тулд бид ажилдаа
2017/09/14 197.210.29.182
  • Recent
  • Most Read
  • Most Comment