8o
Улаанбаатар хот
mobile menu

Жонни Депп-ийн 12,7 сая доллар бүхий байшингийн дотоод засал 

2016-10-05 09:58:44

Холливуудийн царайлаг залуусын нэг Жонни Деппийн харш Лос Анжелес хотноо байрладаг бөгөөд Бразилийн ихэр ах дүүс дотоод заслыг шийдэж бүтээжээ. Тус харш нь  9 унтлагын өрөө, 14 ариун цэврийн өрөө бүхий 11500 ам дөрвөлжин талбайг эзлэн оршдог. 

“Жонни Депп өөрийн харшийг Лос Анжелес хотын хаанаас ч хайгаад олохгүй онцгой байлгахаар бүтээсэн. Магадгүй энэ шийдэл нь түүнийг бусдаас илүү онцгой, өөр сэтгэлгээтэй гэдгийг тодотгож өгөх байх” хэмээн Лос Анжелес хотын “Түншийн итгэлцэл” үл хөдлөх хөрөнгийн агент Кевин Дээс  хэллээ. 

Жонни Депп-ийн гэрийн хана нь тун онцгой

Хоолны өрөө нь түүний гэр бүлийн хөрөг зургийг онцгой шийдлээр үзүүлжээ. Нэгэн хэвийн байдлыг тун сайн эвдсэн байгаа биз. Жонни Депп өөрийн анхны байшинг  2007 онд худалдаж авч, дараа нь тавилга, хувцасны дэлгүүр, үйлдвэрлэлээ өргөтгөж, барилгын бизнес рүү орсон. Тэрээр Франц, Венец хотноо тус тус хоёр том харштай. 

Одоо түүний гэрийн бүхий л хэсгүүдтэй танилцъя


 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл