8o
Улаанбаатар хот
mobile menu

Уушгины хатгалгааны эсрэг вакцин хийж байна

2016-10-06 13:46:00

Уушгины хатгалгаа үүсгэдэг 13 үүсгэгчийн эсрэг вакциныг Сүхбаатар, Сонгинохайрхан дүүрэгт хийж байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын судалгаагаар таван хүүхэд тутмын нэг нь хатгаа өвчний хүндрэлээр нас барж байгаа аж. Харин манай улсын хувьд жилд 0-5 насны 27 мянган хүүхэд эмнэлэгт хэвтэн эмчлүүлдэг. Эдгээр хүүхдийн 10-аад мянга нь амьсгалын замын өвчнөөр өвчилдөг бол, дөрвөн мянга орчим нь уушгины хатгалгаагаар өвддөг гэсэн судалгаа байдаг гарчээ. Тиймээс уушгины хатгалгаанаас сэргийлэх, өвчлөлийг бууруулах, хатгалгааны тохиолдлыг бууруулах, бага насны хүүхдийн хүндрэлийг бууруулах ач холбогдолтой уг вакциныг өвчлөл өндөртэй дээрх хоёр дүүрэгт хийж байгаа юм. Бага насны хүүхэдтэй эцэг, эхчүүд өрхийн эрүүл мэндийн төвөөс мэдээлэл авч товлолд заасан насны хүүхдээ дээрх вакцинд хамруулахыг холбогдох байгууллагаас зөвлөж байна.
 
 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment