8o
Улаанбаатар хот
mobile menu

АНУ-ын ерөнхийлөгчийн халз мэтгэлцээнд хэн ялсан бэ?

2016-10-10 16:08:00

Улаанбаатарын цагаар өнөөдөр буюу 10 дугаар сарын 10-ны өдрийн өглөөний есөн цагт АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн хоёр дахь халз мэтгэлцээн явагдлаа.

CNN агентлагаас энэ удаагийн халз мэтгэлцээнд Хиллари Клинтон 57:34 харьцаатайгаар ялсан хэмээн мэдээлж байна. Гэхдээ халз мэтгэлцээнд оролцогч нэр дэвшигчид ажиглагчдын таамгаас харьцангуй өөр үзүүлэлттэй байлаа. Тухайлбал, Хиллари Клинтон эхний халз мэтгэлцээнд илт давуу буюу 62 хувийн саналаар илүүрхэж байсан бол энэ удаа өмнөх мэтгэлцээнд оролцсон шигээ хүчтэй байж чадсангүй. Харин Доналд Трамп таамаглаж байснаас илүү бэлтгэлтэй, өмнөх мэтгэлцээнээ бодвол илүү сайн оролцсон хэмээн олон нийт дүгнэж байна.

Санал асуулгын дүнгээс харахад нийт санал өгөгчдийн 63 хувь нь Доналд Трампыг таамаглаж байснаас илүү сайн, бэлтгэлтэй оролцсон хэмээн дүгнэжээ. Гэхдээ өнгөрсөн баасан гарагт цацагдсан бичлэгийн “ачаар” Доналд Трамп багагүй саадтай тулгарч байна. Халз мэтгэлцээн бичлэг цацагдсанаас ердөө хоёр хоногийн дараа болсон тул мэтгэлцээнээс хүлээх хүлээлт хэдийн ойлгомжтой болсон байсан. Олон нийтийн мэтгэлцээнээс гол хүлээж байсан хүлээлт нь Доналд Трамп ямар тайлбар өгөх бол гэсэн хүлээлт байлаа.

Бичлэгт Доналд Трамп Билли Буштай “Нэр алдартай байгаа цагт эмэгтэйчүүдийг хүссэнээрээ байлгаж, хүссэн бүхнээ хийж болно” гээд эмэгтэйчүүдтэй хэрхэн дотно харьцаанд орж байсан тухайгаа, гэрлэсэн эмэгтэйчүүдтэй харилцаанд орсон тухайгаа маш бүдүүлэг, задгай үг хэллэг хэрэглэн ярьсан байжээ.

Бичлэг цацагдсаны дараа Хиллари Клинтон “Энэ байж боломгүй жигшмээр хэрэг. Доналд Трамп Ерөнхийлөгч болж болохгүй хүн” хэмээн мэдэгдсэн бол Доналд Трампын намынхан хүртэл түүнийг нэрээ татаж, өрсөлдөөнөөс гарах хэрэгтэй хэмээн байр сууриа илэрхийлээд буй.

Харин Трамп хариуд нь “Би өөрийгөө хэзээ ч төгс хүн гэж хэлж байгаагүй. Би хийсэн зүйлдээ харамсаж байгаагаа хэлсэн. Бүхэл бүтэн арав гаруй жилийн өмнөх нэг бичлэгээр намайг хэн гэдгийг минь, ямар хүн болохыг шууд хэлж, тодорхойлох нь хэт явцуу зүйл. Энэ яриа бол олон жилийн өмнө, хувцас солих өрөөнд болсон хувийн чанартай яриа байсан. Хиллари Клинтоны нөхөр Билл Клинтон үүнээс ч илүү түүхтэй, ярих зүйлтэй хүн гэдгийг хэлмээр байна” хэмээн байр сууриа илэрхийлсэн.

“Би энэ асуудлаар өөрийн гэр бүл болон америкчуудаас уучлалт гуйсан.Энэ ердөө л хувцас солих өрөөнд өрнөсөн хувийн яриа байсан. Би эмэгтэйчүүдийг маш их хүндэлдэг. Хэн ч над шиг эмэгтэйчүүдийг хүндэлж чаддаггүй л болов уу. Ганц бичлэгээр намайг ямар хүн, хэн бэ гэдгийг тодорхойлох нь явуу хэрэг. Үүнээс илүү том, чухал яаралтай асуудлууд АНУ-д олон байна. Тэр асуудлуудын тухай ярилцъя” хэмээн сэдвийг өөрчлөхийг хичээснээр тухай яриа өндөрлөсөн юм. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
zochin
Uls tur talaas ni sedvee oruulaach Nuguu l or hunjil huvi hynii heregt hushuu dyrj bhaar
2016/10/10 202.179.25.106
Bi
Hillary 57, Trump 34 khubiin sanal awch Hillary yallaa gej CCN medeelsen shdee
2016/10/10 59.153.85.100