8o
Улаанбаатар хот
mobile menu

Нүдний эмч нар үнэ төлбөргүй үзлэг хийж байна

2016-10-11 10:19:00

Жил бүрийн аравдугаар сарын хоёр дахь пүрэв гаригийг хараагүй болохоос урьдчилан сэргийлэх талаар олон нийтэд мэдээлэл олгох, тус асуудалд анхаарал хандуулах өдөр болгон тэмдэглэдэг. Энэ хүрээнд өнөөдөр  нүдний эмч нар зургаан дүүргийн эмнэлэгт үзлэг үнэгүй хийж байна. Улсын нэгдсэн төв эмнэлэг, Улсын хоёрдугаар төв эмнэлэг, Улсын гуравдугаар төв эмнэлэг, Болор Мэлмий болон бусад хувийн эмнэлгийн нүдний эмч нар ажиллаж иргэдэд болон чихрийн шижинтэй хүмүүст нүдний торлогийн гэмтэл, нүдний эвэрлэгийн өөрчлөлтийг илрүүлэх үзлэг үнэ төлбөргүй хийж, зөвлөгөө өгөх юм байна. Мөн орон нутагт 21 аймгийн нэгдсэн эмнэлэг, эрүүл мэндийн төвүүдэд нүдний эрүүл мэндийн тухай өдөрлөг зохион байгуулж байна. Өглөө 09.00 цагаас тус өдөрлөг, арга хэмжээ эхэлсэн бөгөөд нэг өдрийн турш үргэлжилнэ. 

Дүүргүүдийн эмнэлгүүдэд үзлэг үнэгүй хийж, ажиллах хуваарь:

 

Эрүүл Мэндийн Төв

Хугацаа

Ажиллах эмнэлэг

1

Сонгинохайрхан

10/11

“Инфинити”

2

Баянзүрх

10/11

“Солонго”

3

Сүхбаатар

10/11

Улсын 1-р төв эмнэлэг

4

Чингэлтэй

10/11

“Болор мэлмий”

5

Баянгол

10/11

“Орбита”

6

Хан-Уул

10/11

“Сайт”

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл