8o
Улаанбаатар хот
mobile menu

Б.Батжин: Кофе уухдаа ганцаараа биш олуулаа ууж, ярилцаж, цагийг хөгжилтэй өнгөрүүлье

2016-10-11 10:00:00

Монгол улсын нийслэл Улаанбаатар хотноо дахин нэгэн өдөр ирж, нар хэдийн манджээ. Их хотод хөл хөдөлгөөн эхэлж, хүн амын нягтаршил өдөр ирэх тусам ихэсч, амьдрал “буцалсаар” байна. 
Та Улаанбаатар хотоо сайн мэдэх үү, алхам бүрт дүр төрхөө өөрчилж байгаа хотод маань хаана, ямар, сонирхолтой цоо шинэ газрууд нэмэгдсэн талаар цаг алдалгүй мэдээлэл авч чадаж байна уу? Тэгвэл танд цоо шинэ Ulaanbaatar Passport-ийг танилцуулж байна. Их хотоо мэдэх эрэлд гарцгаая. “Start-Up” бизнесийн салбарт тэргүүлэгч залуустай цуврал болгон уулзуулдаг уламжлалтай билээ. Хоёрдах удаагийн ярилцлагын буланд UB passport-ийг үүсгэн байгуулагч Б.Батжинтай уулзаж ярилцлаа. Тэрээр Монгол төдийгүй Дэлхийд хөгжиж буй “Start-Up” бизнессийн санааг эх нутагтаа найз нөхдийн хамтаар бодит биелэл болгож байна.


-Ярилцлагын эхэнд өөрийгөө болон “Ulaanbaatar Passport”-ийн хамт олны талаар танилцуулаач.
-Намайг Б.Батжин гэдэг. АНУ-ын Виллиамс Коллежийг 2015 онд төгссөн. Үүсгэн байгуулагчаар Б.Батжин, П.Анар, А.Мөнхжин, Г.Алдар, Н.Дөлгөөннаран нар ажиллаж байна. Манай багийн өдөр тутмын үйл ажиллагааны хувьд таван хүнтэй явж байна. Би, П.Анар, үүсгэн байгуулагчаар, Г.Алдар, Д.Дэлгэрсайхан нар дизайнер, Оффис менежерээр О.Анар-Од,  ажиллаж байна.  

-UB passport-ийн санааг анх хаанаас авч, ажилаа эхэлсэн бэ?
-Анх “UB Passport”-ийн санааг АСЕМ-аар бодож олсон. Аялал жуулчлалаар ирж байгаа хүмүүст өөрийн хотын түүх соёл, шинэлэг газруудыг танилцуулах зорилготой үүсгэн байгуулсан.Ер нь үеийн залуучуудтайгаа ярилцахад Улаанбаатар хотод хийх юм байдаггүй. “уйтгартай” хот гэх мэтээр ярьдаг.Тиймээс чөлөөт цагаа өнгөрүүлэхэд тохиромжтой шинэ газруудыг иргэдэд танилцуулах зорилготой. 


-Дэлхий дахинаа “UB passport” шиг дүйцэх бүтээгдэхүүн, үйлчилгээ бий юу?
-Монголд өдөр бүр шинэ лоунж, кофе шоп, ресторан, бар гэх мэт олон байгууллагууд бий болж байна. Тухайлбал бие даан үйл ажиллагаагаа явуулдаг 80 гаруй кофе шоф байна. Гэвч дээрхи газруудад ороход хэрэглэгч, үйлчлүүлэгдийн сэтгэлд хүрэхгүй олон асуудлууд үүсдэг. Найз, нөхөд хамт олонтойгоо ярилцаж, суумаар байсан ч нөгөө л нэг хуучин, хэвшмэл газартаа ороод суудаг. Энэ байдлыг халж, илүү сонирхолтой болгомоор байсан юм. Америкийн 16 хотод “Passport Program” буюу энэ төсөл хэрэгждэг. Гэхдээ гадных гэхээр дандаа сайн байдаг гэсэн үг биш. 
-Тус бүтээгдэхүүнийг хэдэн хувь хэвлэж, зах зээлд борлуулсан бэ?
-Нийт 500 гаруй хувийг хэвлэж, борлуулж дууссан. Пасспорт дотор нийт 16 бар, лоунж, ресторан багтааж чадсан. Мэдээж хямдралын купон шиг тул олон хувиар хэвлэх боломжгүй.

Цөөн тоогоор чанартай хэвлэж, сайжруулахад бүх анхаарлаа хандуулж байна.
 

-Пасспорт хэрэглэж байгаа хүмүүст, хэрэглэгчдэд давуу тал бий юу?
-Хамгийн чухал давуу тал нь цаг, мөнгө хэмнэж байгаа. Ер анги, хамт олон, найз нөхдөөрөө уулзаж байгаа хүмүүс хоорондоо хаана цагийг өнгөрөөх тал дээр нилээн маргаж, удаан байдаг. Энэ байдлыг халж, хэрэглэгчдийнхээ цаг мөнгийг хэмнэхэд бүх давуу тал оршиж байна. Мэдээж гадаадын жуулчдад “Монголд байсан шүү” гэх гүн сэтгэгдэл төрүүлнэ. Мөн хүний сониуч занг өдөөх юм.Улаанбаатар хотдоо аялаж, мэддэггүй газраа нээж олоход учир байгаа юм. 
-Цоо шинэ “Start-up” бизнесийн хувьд аялал жуулчлалын байгууллагатай хамтран ажиллаж байна уу?
-Одоохондоо дотоодын болон гадаадын байгууллагатай хамтран ажиллахгүй байгаа.Бид одоогоор мөнгийг биш бүтээгдэхүүн үйлчилгээний чанарт анхаарлаа хандуулж, ажиллаж байна. Мэдээж хэтийн төлөвлөгөөнд улсын бол хувийн байгууллагатай хамтран ажиллах сонирхолтой байгаа.

Нэг зүйл хийчихээд алдаа дутагдалаа засахгүйгээр их хэмжээгээр шахахыг хүсэхгүй байна. Чанар чухал, хэрэглэгч хаан гэдэг бодлогыг баримталж, ажиллаж байна.

-Шинэ “Start-Up”компанид ямар асуудал тулгарч байна вэ? Гадаадын байгууллагад энэ төрлийн бизнесийг хэр дэмждэг вэ?
-Манайд банк, санхүүгийн орчин тун муу. Ихэвчлэн хуучинсаг хэлбэрийн тогтолцоо үргэлжилсээр байна. Төлбөр төлөхөд хүртэл хүлээнэ эсвэл мобайл банкаар өөрөө заавал бүх үйл ажиллгагаа гардаж хийдэг.Зээл, хөрөнгө оруулалтын орчин маш муу. Гадаадын зах зээлийн хувьд тухайн байгууллагад зээл олгох үйл явц хурдан. Хүмүүст төлбөр төлөх асуудал гарвал тэр дор нь данснаас гаргах, хүмүүсийн цаг, завыг их хэмнэдэг. Монголд “Start-Up” бизнесийг дэмжиж ажилладаг инкубатор байгууллага байхгүй бол бэрхшээл тулгарч байна.
-Танай компани өрсөлдөөний зах зээлээ хэрхэн харж байна вэ?

-Тэгэхээр “Passport Program” төсөл бол монголдоо анхдагч юм. Харин хэрэглэгчдийн цаг, мөнгийг хэмнэх олон аппликейшн бий. Тухайлбал “Easy Ride” байна. Гэхдээ яг өрсөлдөөний зах зээлээ гэж бодохгүй байна.

-Дараагийн passport хэзээ гарах вэ, зорилтот хэрэглэгчээ хэрхэн тодорхойлж байна вэ?

-Манай дараагийн пасспортын загвар болон ажлын процесс дуусаж байгаа. "Ub passport" нь Монголын томоохон бар, лоунж, пабуудтай хамтарсан бол шинээр гарах бүтээгдэхүүн нь кофенд дурлагсдад зориулсанаар онцлог юм. Энэ бүтээгдэхүүнийг "Sip and see" хэмээн нэрлэж, 14-нд худалдаанд гарахаар зэхэж байна. Монголд ойролцоогоор 80 гаруй бие даан үйл ажиллагаа явуулдаг кофе шоф бий. Харин тэр дундаа их хотын залуусын дунд эрэлттэй байгаа 13 гаруй кофе шофийг хамрууллаа. Магадгүй кофе уухдаа ганцаараа биш олуулаа ууж, ярилцаж, цагийг хөгжилтэй өнгөрүүлэх боломжтой боллоо.  

-Энэ удаагийн шинэ пасспорт өмнөх пасспортаас хэр онцлог вэ?

-Энэ удаагийн пасспорт өмнөх пасспорттой ижил гараар зурсан гэхдээ будах процессийг усан будгаар будаж, хийсэн тун онцлог байгаа. Ер нь өдрийн цагаар дуртай уран зургаа үзэж, кофе ууна гэдэг сайхан шүү дээ. Хямдрал, урамшуулалын хувьд ижил. нэгийг авбал нэгийг үнэгүй. Мөн пасспортоо ашиглаад 3 удаагийн хөнгөлөлт эдлэнэ. 

-Пасспортанд орсон байгууллагууд бусад кофе шофоос ялгарах давуу тал бий юу, хэрэглэгчдийн сэтгэгдэлээс хэр байна вэ?

-Мэдээж байлгүй яахав. Тухайлбал зөөгч нар нь монгол үндэсний хувцастай үйлчилдэг кофе шоф багтсан байгаа. Тиймээс манай пасспорт хотоо тэр чигт нь таниулах хэрэгсэл болж байгаа талтай. Хэрэглэгчид ам сайтай байгаа шүү.Ер нь хүн цагаа зугаатай өнгөрүүлэнгээ давхар давхар боломж ашиглана гэдэг сайхан хэрэг. 

-Танай баг, хамт олонд амжилт хүсье

-Баярлалаа

 

 

  

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл