8o
Улаанбаатар хот
mobile menu

Викилеакс  дахин шуугиан тарилаа

2016-10-11 10:49:00

Даваа гарагийн өглөө Викилеакс Хиларри Клинтоны цахим хаягаас түүний сонгуулийн ажлын хэсгийн удирдагч Жонн Педастай холбоотой 2000 цахим шууданг дахин ил болголоо. Викилеакс тус мэдээллийг авахын тулд 4хоног уйгагүй оролдож,Подеста болон Хиллари Клинтонтой холбоотой 50.000 имейлийг илрүүлжээ. 

Дээрхи ил болсон и-мейлд ихэвчлэн 2015 оны мэдээлэл багтсан байгаа аж. Тус и-мейлд Клинтоны төрийн бодлого төлөвлөлт, хэвлэлийхэнд зориулан шуугиан тарьсан мэдээллийг хэрхэн зогсоож, намжаах талаар өгүүлсэн байгаа аж. Мөн урт хугацааны туршид түүний шадар туслахаар ажиллаж байсан Доуг Банд болон охин Челси Клинтонтой холбоотой олон мэдээлэл багтжээ. 

Клинтоны сонгуулт ажлынхан Трампын боловсруулсан төрийн бодлогыг шүүмжлэн “Владимар Путины бодлого, үйл ажиллагагааг дэмжиж, сайшааж байна” гэв. Харин Трампийн зөвлөх Жасон Миллер “Тийм ээ. Бид урагшилж байна” гэх үгийг өөрийн твиттер хуудаснаа гарсан мэдээллийн хамт жиргэв. 


Харин Клинтоны хэвлэлийн төлөөлөгч Глен Каплин ням гарагийн мэтгэлцээний дараа “Трамп сонгуулд Владимар Путинг дэмжин ажиллаж байна. Энэ нь төрийн тэргүүний сонгуулд өрсөлдөж байгаагийн хувьд тун шившигтэй явдал. Тэгсэн ч мэтгэлцээний үр дүнгээс харахад Путин Трампын бүтэлгүйтлийг харж, сонсож байгаа ” хэмээн хэвлэлийнхэнд мэдээлэл өгөв.

Викилеакс компани ОХУ-тай  хамтран ажилладаг бөгөөд АНУ-ын үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс“ОХУ нь АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн явцад нөлөөлөхөөр завдаж байгаа тул ийм мэдээллийг удаа дараа гаргаж байна” гэв. Дээрхи ил болсон имейлүүдэд төрийн нарийн бичгийн даргын албан тушаалыг өгөхөөс өмнө Валл Стрийтийн компаниудад өгсөн нууц захидалыг ил болгожээ. Мөн CNN цахим  веб сайтад зарим имейлээс онцлон хүргэсэн байна. 


Челси Клинтон “хайхрамжгүй” нэгэн

Доуг Банд, Жонн Подеста, Хиллари Клинтоны туслах Черил Миллс нар Челси Клинтоны амьдралыг шүүмжилсэн  мэдээллүүд багтжээ. Банд “Тэр яг лу жаахан хүүхэд шиг аашилдаг. Юу хийж, хэрхэн амьдрах талаар боддоггүй. Хувийн амьдралдаа анхаарлаа хандуулдаггүй хайхрамжгүй нэгэн” хэмээн бичжээ.

Канадын Keystone газрын тосны хоолойг АНУ даяар тавихад Хиллари оролцсон уу?

 2015 оны хавар Клинтон газрын тосны хоолойг суурилуулах ажлыг эсэргүүцсэн тухай сонгуулт ажлын менежер Робби Мооктой холбоотой цахим шуудан ил болсон байна. Мөн 2015 оны дөрөвдүгээрсард “Билл Клинтоныг Цагаан ордонд байх хугацаанд Канадын банк болон хувьцаа эзэмшигчид 1 сая доллар өгч, зөвшөөрүүлж байсан” талаар өгүүлэв. Ерөнхийлөгч Обама 2015 оны арваннэгдүгээр сард  хоолойг суурилуулах арга хэмжээнд хориг тавиж байв. 

Клинтон сан ОХУ-ын Ураны байгууллагатай холбоотой.

2015 оны дөрөвдүгээр сарын “Нью-Йорк Таймс” сонинд бичсэнээр ОХУ-ын Ураны компанитай Хилларигийн сан шууд холбоотой талаар бичжээ. Энэ мэдээлэл Викилеаксийн олсон мэдээлэлтэй яг таарч байгаа аж. 


 

Орчуулсан: Т.Ариун 
Эх сурвалж: BBC 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
88671597
ОХУ-д 5 жил сурч төгсөн хүмүүст Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн Магистрийн диплом олгож байна.
2016/10/11 202.131.235.198