8o
Улаанбаатар хот
mobile menu

IMAX-ын анхны VR төв энэ онд нээлтээ хийнэ

2016-10-12 11:15:00

IMAX Европын хамгийн том кино театрын сүлжээ компанитай гэрээ байгуулж энэ оны сүүлээр Манчестерт анхны “VR” төвийг нээхээр болжээ. Odeon & UCI кино группийн нэг кино театрыг IMAX тохижуулж хүмүүс тоглоом тоглож, кино үзэж, VR орчинд зугаацна.

IMAX дэлхий даяар зургаан ийм төв нээхээр зорьж байгаа бөгөөд БНХАУ, Япон, Ойрхи дорнод, Баруун Европ гэсэн газруудад энэ оны сүүлээр гэхэд VR төвүүд нээлтээ хийх юм.
Эдгээр VR төв эхний ээлжид зөвхөн туршилтын журмаар ажиллах бөгөөд үнэ хөлс ямар байх, хэрэглэгчийн сэтгэл ханамж хэр байгаа гээд олон зүйлсийг судалж үзсэний үндсэн дээр амжилттай болбололон улсад нэвтрүүлэхээр зорьж байгаа аж.

VR гэдэг нь тусгай программ хангамжийн тусламжтай дүрслэл, чимээ, орчин зэргийг бодит мэт харуулдаг компьютерын технологи юм. Хэрэглэгч нэмэлт төхөөрөмжийн ачаар тухайн орчинтой харилцаж, эд зүйлсийг нь хөдөлгөж болно.
Эх сурвалж: Verge

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment