8o
Улаанбаатар хот
mobile menu

Сирийн зөрчил: АНУ, ОХУ Сирийн асуудлаар хэлэлцэнэ

2016-10-13 11:06:00

АНУ болон ОХУ энэ сарын эхээр Сирийн асуудлаар харилцан тохиролцож, асуудлыг шийдвэрлэнэ гэдгээ зарласан. ОХУ-ын гадаад хэргийн сайд Сергей Лавров, Жон Керри нар бүс нутгийн асуудлаар Швейцарьт  уулзахаар тохиролцожээ.

Олон улсын шинжээчид энэ мэдэгдэлээ хожуу гаргасанд харамсаж байгаагаа илэрхийлжээ. Учир  нь Сирийн Алеппод болсон халдлагын үеэр 75 хүн өртөж, амь насаа алдсан. 
АНУ-ын Төрийн Нарийн бичгийн дарга Жон Керри “Сири улсад болсон халдлагыг зогсоох олон талт хэлэлцээрийг явуулж, хүчирхийлэл болон хүний эрхэд халдсан үйлдлүүдийн таслан зогсоохоор ажиллана” гэв.  Энэхүү үйл явдлын гол тоглогч улс болох Саудын Араб, Туркын төлөөлөгчид оролцоно гэдэгт итгэлтэй байна гэжээ. Жон Керри Швейцарьт хийх уулзалтын дараагаар Лондон хотыг зорихоор төлөвлөж байна. 

Лхагва гарагт Алеппо хотноо болсон агаарын  дайралтын үеэр 15 хүүхэд эндсэн байна.
Сирийн иргэний хамгаалалт буюу “Цагаан дуулгатан”-ы хэлж буйгаар Фардоусын худалдааны төв орчмоор бөмбөгдөж, хүүхэд эмэгтэйчүүд  дайны золиос болж буй талаар онцлов.
Алеппо хот  нь Сирийн томоохон хотуудын нэг бөгөөд аж үйлдврийн салбар хөгжсөн газар билээ. Тус хот нь Башар Ал Ассадтай холбоотой  асуудлаар 2012 онд улс төрийн үзэл баримтлалаас үүдэн  баруун, зүүн гэж хуваагдаж байсан түүхтэй.
Халдлага болж буй газруудыг бүсчлэн хувааж үзвэл иргэдийн ус, хүнсний нөөц руу халдаж байгаа талаар хуваалцажээ. 

Эх сурвалж: BBC
 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл