8o
Улаанбаатар хот
mobile menu

Охид, эмэгтэйчүүд  амьдрахад тохиромжгүй 5 газар

2016-10-13 14:49:00

ЮНЕСКО-оос гаргасан судалгаагаар дэлхий даяар 100 сая эмэгтэйчүүдийн эрх нь зөрчигддөг талаар тооцоо гаргажээ. Залуу охидын хувьд боловсролын түвшин муугаас үүдэн эрх нь зөрчигддөг талаар CNN онцоллоо.  Дэлхийн банкны судалгаагаар 6-11 насны 16 сая охид сургуульд боловсрол эзэмшиж чадаагүй байна. Уншигч та бүхэнд охид, эмэгтэйчүүд  суралцах эрхээ бүрэн эдлэж чаддаггүй, амьдрах нөхцөл тааруу хотуудыг танилцуулж байна. 
Иран
Иран дан ганцаараа боловсролын салбарыг орхигдуулсан газар биш юм. Эмэгтэйчүүдийн бичиг,үсэг,боловсролын тайлагдалтын түвшингээр 106-д жагсдаг. Энэ нь охид 83, хөвгүүд 91 хувь гэсэн үзүүлэлттэй гарсан. 
Чад

 Төв Африкийн Сахарын бүсийн нутаг дэвсгэр бөгөөд эрэгтэй, эмэгтэйчүүдийн жендерийн харьцаа тэр чигтээ алдагдсан гэж болно. Энд хүний эрхтэй холбоотой асуудал сөхөгддөгүй бөгөөд суралцах эрхийн талаар яриад ч хэрэггүй билээ.   
Сири

Өнгөрсөн таван жилийн хугацаанд Сирит үүсэн улс төрийн нөхцөл байдлаас шалтгаалан иргэд амьдрах газаргүй болж, дүрвэж байгаа билээ. Тус улсэрэгтэй, эмэгтэй хүмүүсийн жендерийн үнэлэмжийн асуудал буурч,охид, хүүхдүүд дайны золиос болсоор байна. 
 
Пакистан
Малала охин өөрийн суралцах эрхээ эдэлснийхээ төлөө Талибийн гэмт этгээдүүд буудан хороосон билээ. Тэрээр өөртэйгөө ижил байдал орсон олон охидод урам зориг өгч, энх тайвны дээд шагналыг хүртсэн.  Пакистан улсад бичиг үсэг тайлагдалтын байдлаар охид 46 хувь, хөвгүүд 70 хувь байдаг. Харин эрэлттэй ажил хүсэгчдийн тоотой харьцуулахад эмэгтэйчүүд 26 хувь, эрэгтэйчүүд 86 хувь байдаг байна. 
Йемен 


2006 оноос хойш Йеменд хүний эрхийн асуудал хурцаар тулгамдаж байна. Йеменд хөвгүүдийн 85 хувь, охидын 55 хувь нь бичиг үсэг тайлагдаж, боловсрол эзэмшиж байгаа билээ. Энэ тооноос харахад охид эмэгтэйчүүдийн эрх нь зөрчигдсөөр байна. 
Эх сурвалж: BBC

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
han
uheegui amid baiga biz de hudlaa medee oruulaad baihiimaa
2016/10/15 202.9.42.116
РАВДАН
Малала үхциймүү
2016/10/14 59.153.113.152