8o
Улаанбаатар хот
mobile menu

“Хавдрыг даван туулагчдын талархлын баяр” болно

2016-10-13 18:03:48

Хавдар судлалын үндэсний төв (ХСҮТ)-өөс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Хавдрыг даван туулагчдын талархлын баяр” маргааш болно. Өдгөө зургаа дахь жилдээ зохион байгуулагдах гэж буй энэхүү баярт хавдрын өвчнийг өөрсдийн сэтгэлийн тэнхээ, зориг тэвчээрээр ялан дийлж чадсан хүмүүс хуран чуулдаг уламжлалтай. Хүнд өвчин тусч, амьдралын хэцүү бэрх шалгуурыг туулж явахдаа “Би эдгэрч чадна” гэсэн цор ганц итгэлээ алдаагүй эдгээр хүмүүс талархлын баяраар дамжуулан ачит эмч нартаа баярласан сэтгэлээ илэрхийлж, өдгөө хавдар өвчинтэй тэмцэж буй бусад өвчтөнд сэтгэлийн дэм өгөхийг зорьдог билээ.

Дашрамд дуулгахад, манай улсын хэмжээнд жил тутам 3500 орчим хорт хавдрын шинэ тохиолдол бүртгэгдэж байгаа гэсэн стастистик тоо бий. Эдгээрээс зонхилон тохиолдож буй хорт хавдарт элэг 39,2 хувь, ходоод 14,7 хувь, улаан хоолой 7,6 хувь, уушги 7,3 хувь, умайн хүзүү 7,5 хувь, хөх 2,2 хувийг эзэлж байгаа юм байна. Мөн хавдрын өвчлөл нь хүн амын нас баралтын шалтгааны хоёрдугаарт бичигдэх болсон тул уг өвчнөөр шаналж буй хэн бүхэнд энэхүү арга хэмжээгээр дамжуулан сэтгэлийн дэм өгөхийг зорьж байгаа аж.
 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл