Тайландын эзэн хаан Пхумипон Адульялет 89 насандаа таалал төгссөн тухай хааны ордоноос мэдээлэв. Тэрээр Бангкок хотын Сирират эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байжээ. Гэвч Пүрэв гарагт 15.52 буюу орон нутгийн цагаар таалал төгслөө. Тэрээр 70 жилийн турш эзэн хааны албыг хашиж, ард түмнийхээ аж амьдралыг дээшлүүлэхэд чухал нөлөө үзүүлсэн юм. Мөн хөдөө аж ахуйн салбарт анхаарлаа хандуулж, иргэдийнхээ хүндлэл хайрыг хүлээсэн хаан байв.
Chuhal.mn