Тайландын эзэн хаан таалал төгсөж, улс даяар гашуудал зарлаж байгаа билээ. Тэгвэл сая сая Тайландууд цахим хуудсаараа дамжуулан хааны гэгээн дурсгалыг хүндэтгэн эмгэнэж байна.
Тайланд улсын иргэн Нипхапхан Таммапаняа “Би түүний талаар бүх мэдээлийг олон нийтийн хэрэгсэл болон цахим хуудсаар дамжуулан авч байна. Би түүний төлөө залбирч байгаа ч хорвоод байхгүй гэхээр тун харамсалтай байна” хэмээн BBC-д ярилцлага өгчээ.Цахим хэрэгсэлээр явж буй мэдээллээс харахад түүний дурсгалыг хүндэтгэн цагаан, хар өнгийг хослуулан ашиглаж байна.
Тайландын олон нийтийн харилцааны хэрэгсэлээр #LONGLIVETHEKING” гэх хаштаг үүсгэн, эмгэнэлээ илэрхийлж байна.
Цахим хуудсаар дараах зургууд явж байна.