18o
Улаанбаатар хот
mobile menu

Ресторанаас 30 доллараар юу худалдан авч болох вэ

2016-10-17 12:41:00

Долларын ханшын өсөлт орон бүр өөр, өөр байгаа билээ.Манай улсад энэ сарын 17-ны байдлаар долларын ханш 2290 төгрөг буюу 30 ам доллар нь 68700 төгрөгтэй тэнцэж байна. Хэрэв танд яг одоо ийм хэмжээний мөнгө байсан бол үнлдэсний хоолны ресторанаас ямар төрлийн бүтээгдэхүүн худалдан авах байсан бэ? Дэлхийн орнуудад ямар үндэсний хоолыг 30 ам доллараар авч болохыг зурагт  мэдээгээр оруулж байна.Дээрхи хоолны рестораны хувьд  дундаж зэрэглэлийнх бөгөөд хоолны төлбөрт татвар, гар цайлгах мөнгө ороогүй болно.

Швейцарь

Швейцарь нь Европийн хамгийн өндөр өртөгтэй улсын нэг бөгөөд п дундаж ресторанд 30 доллар буюу 68700 төгрөгөөр зурагт үзүүлсэн хоол уух зүйлсийг худалдаж авч болно. Нээх үнэтэй биш хэрнээ шим тэжээллэг хоол идэхийг хүсвэл Швейцарт байрлах Хятад, Итали, Турк хоолыг идэж болно.

Япон

Япон оронд хоолны соёл сайн хөгжсөн. Өрнө, дорнын аялагчдад таарах далайн хоолны сонголт их бий. Тиймдээ аялагч та 30 доларааар далайн суши, шөл, будаа гээд бүх төрлийн сайхан амтыг мэдрэх боломжтой.

Итали

Итали хоолны ресторанд ороход олон төрлийн хоол байх хэдий ч Итали оронд очсон бол дараах хоолыг заавал идээрэй.  Тухайлбал гараар тарисан усан үзмийн вино, тратториас, остериа, пицца гэх зэргийг заавал амтлах хэрэгтэй. Эс тэгвээс Италид өөрийгөө аялаж яваа гэж бодолтгүй шүү.

Канада

Канадад үндэсний хоол гээд яг нэрлэх зүйл тун ховор. Учир нь олон орны иргэд цагаачлан амьдардагтай шууд холбоотой. Рестораны хоолны үнэ нь байршил, чанараасаа шалтгаалан олон төрөл, янз янз байдаг. Дунджаар канадын дундаж зэрэглэлийн ресторанд орсон тохиолдолд ногооны жүүс, давтаж шарсан мах, хачирын хамтаар, пицца, цай, кофе авч болно.

Франц

Франц бол хоолны соёлоороо тун алдартай. Хоолны үнэ нь тухайн рестораны байршил, зэрэглэлээс шалтгаалдаг. Хэрэв та 30 доллартай бол шарсан мах, кофе, вино, шинэ ногооны салад зэргийг худалдан авч болно.

Испани  

Испанид 30 доллартай бол хямд ресторанд олон төрлийн хоолыг худалдан авч болно. Гэхдээ үнэтэй дээд зэрэглэлийн ресторанд орвол хоолны чанар, үнэ өөрчлөгдөхийг сануулж байна.

Ямайка

Цэвэр жүүс, хавч, тахиа, ногооны хачиртай хоолыг худалдан авах боломжтой. Дундаж зэрэглэлийн өөр бусад ресторанд орвол далайн хоолноос сонголт хийж, авах боломжтой.

Австрали

Австралид 30 долларын өртөгөөр гамбургер, хатаасан талхтай шинэ ногооны салад, халуун уух зүйлс, шөл зэргийг худалдан авах боломжтой.

Грек

Үнийн хувьд харьцангуй хямд учир хүссэн болгоноо аваад идэх боломжтой. Олон төрлийн шим тэжээллэг салад, махтай хоолыг төрөл төрлөөр нь худалдан авах боломжтой.

Мексик

Мексикт хоол болон хүнсний хувьд харцангуй хямд учир бага үнээр их хоол худалдан авах боломжтой. Тухайлбал тако, ролл, цэвэр жимсний шүүс, сам хорхой гээд худалдан авч болно.

Энэтхэг

Энэтхэгт ажил, аялахаар очсон зочидод бага үнээр ихийг санал болгодог. Амталсан будаа, нан, шар айраг бүгд бий.

Македон

Македон хотод нэг үдшийг хооллож өнгөрүүлэхэд тун тааламжтай бөгөөд олон төрлийн шинэ ногооны салад, бяслаг бий. Харьцангуй хөдөө аж ахуйн салбар сайн хөгжсөн тул шинэ, эрүүл мэндэд баялаг хүнсээр хооллож болно.

Монгол

Байрлалаас хамааран хоолны үнэ нь ялгаатай. Үндэсний хоолны хувьд хорхог, боодог, хуушуур, бууз зэргийг ширхэгээр болон багцаар нь худалдан авах боломжтой. Монгол үндэсний өвөрмөц шинж агуулсан зоогийн газар, ресторан их бий. Монголд бууз, хуушуурны ширхэгийн үнэ дунджаар 500-800 төгрөг, харин багцаар хачиртай худалдан авалт хийвэл 8000-9000 төгрөг болно. Харин дундаж рестораны үнээр тооцвол хорхог 35000-45000 төгрөгний хооронд, хийцтэй сүүтэй цай нэг аяга нь 1100 төгрөг байна. Гадна дотны зочидын хөл үл тасрах томоохон ресторануудын дундаж үнээр тооцоход хачиртай хуушуур 9000, хорхог 45000, цуйван 14700 мянган төгрөгөөр худалдан авна.    

 Эх сурвалж:Bright Side

 

 

 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment