8o
Улаанбаатар хот
mobile menu

Хятадын сансрын хөлөг дэлхийн тойрог замд нэвтэрлээ

2016-10-17 15:24:00

Хятадын талаас "төлөвлөгөөний дагуу 2 хүний суудалтай сансрын хөлөг  дэлхийн тойрог замд амжилттай нэвтэрсэн" талаар мэдээллээ. Тус сансрын хөлгийг “Шеньжоу-11” хэмээн нэрлэсэн бөгөөд орон нутгийн цагаар даваа гарагийн өглөөний 7 цаг 30 минутанд хөөрчээ. 
Тус төслийн удирдагч сансарт хөлөг хөрсөнөөс хойш 19 миниутын дараа хоёр сансрын нисгэгчийн биеийн байдал тогтвортой байгаа талаар мэдээлжээ. Мөн энэ үеэр БНХАУ-ын дарга Ши Жинпин сансрын удирдлагын төвөөс үг хэлж, баярлаж талархасанаа илэрхийллээ.
Сансарын хөлгийн төвийн удирдлагуудын хэлж буйгаар “Тиангун-2” сансрын лабораторид 2 хоногийн дотор очих бөгөөд 30 хоногийн хугацаанд даалгавар биелүүлж дуусгана гэв. Энэ нь Хятадын сансрын салбарт бие даан биелүүлж буй анхны томоохон даалгавар аж.  

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Маяа
Хятадын үе үеийн удирдагчид мундаг юмаа Ши Жинпин гарч ирээд авилгачдаа ёстой нэг хашрааж өгсөн Одоо энэ. Манайд нэг иймэрхүү удирдагч гараад ирдэг ч болоосой. Бурхан минь
2016/10/17 202.126.91.217