Бразилйин хойд хэсгийн Боа-вишта хотын шоронд хоёр бүлэглэлийн хооронд мөргөлдөөн гарч 25 хоригдол амь насаа алджээ. Орон нутгийн хэвлэлийн мэдээлж буйгаар 7 хүн толгойгоо тасдуулж, 6 хүн амьдаараа шатсан байна. Үймээнийг далимдуулан 100 орчим эргэлтээр ирсэн жирийн иргэдийг хоригдолууд барьцаалжээ. Тус мөргөлдөөнд оролцсон хоригдолууд хутга, модоор зэвсэглэсэн байсан хэмээн гэрчүүд мэдүүллээ. .
Тус шорон нийт 740 хүний багтаамжтай ч 1400 хоригдол хүмүүжиж байна. Бразил улс нь дэлхийд хоригдолын тоогоороо дөрөвдүгээрт жагсдаг.
Шоронд болсон мөргөлдөөний улмаас 25 хоригдол амь алдлаа
2016-10-18 14:51:39