Дэлхийн хамгийн хөгшин хулсны баавгай болох Зя Зя 38 настайдаа Хонг Конг хотын амьтны хүрээлэнд өөд болжээ. Тэрээр хүний насаар тооцвол 114 настай бөгөөд дунджаар панда баавгай 20 орчим жил насалдаг аж. Ocean паркийн албаны хүмүүсийн хэлж буйгаар Зя Зя баавгайн биеийн байдал муудаж, түүнийг удаан шаналгаж зовоохгүйн тулд тариа хийсэн гэв.
Түүнийг Гиннесийн номонд хамгийн хөгшин хулсын баавгайгаар оруулсан юм. Тус хулсны баавгайг 1999 онд Хятадын засгийн газар Хонг Конгын талд бэлэг болгон өгч байжээ.