8o
Улаанбаатар хот
mobile menu

Хиллари Клинтон, Доналд Трамп нарын халз мэтгэлцээний онцлох ишлэл

2016-10-20 12:30:00

Энэ удаагийн мэтгэлцээн нь Невада мужын Лас Вегас хотноо болж өндөрлөлөө.Уг мэтгэлцээн нь АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн мэтгэлцээний финалын өдөр гэж хэлж болно. Мэтгэлцээн Улаанбаатарын цагаар 9 цагт эхэлсэн. Энэхүү мэтгэлцээнд Ардчилсан намын нэр дэвшигч Хиллари Клинтон, Бүгд Найрамдах намаас нэр дэвшигч Доналд Трамп нар өөрсдийн цаашид барих төрийн бодлогын талаар ярьж, хэлэлцэж байна. Энэхүү мэтгэлцээн нь нэг цаг 20 минутын турш үргэлжилсэн.

Хиллари Клинтон 

-Сүүлийн жилүүдэд маш олон эмэгтэйчүүд өөрийн эрхийг хамгаалуулж чадаагүйгээс болж үр хөндөлтийг сонгож байна. Тиймээс би төлөвлөгөөт гэр бүлийн хөтөлбөрийг дэмжин ажиллах болно.

-Доналд Трамп эмэгтэйчүүдтэй зохисгүй ханддаг.

-АНУ-д 11 сая цагаач иргэд амьдардаг. Бид эдгээр иргэдийг цаашид өөрийн улс орондоо цагаачлан амьдрах нөхцөлийг бүрдүүлж,  эх орноосоо хөөх эрх байхгүй.

-Доналд Трамп энэ явдлаараа Кибер халдлагыг дэмжиж байгаагаа илэрхийлж байна.

-Дундаж орлоготой иргэдийн татварыг нэмэхгүй. Ер нь жилд 250,000 доллараас доош орлогтой бол татвар нэмэхгүй. Татвар хэт багасгавал 33 триллион америк долларын дарамттай нүүр тулна.

Доналд Трамп

-9 сартай жирэмсэн эмэгтэй өөрийн урагыг таслах нь хэвийн үзэгдэл хэмээн ойлгож болох нээ. Эмэгтэйчүүд үр хөндүүлэх эрхтэй гэж үү? Хэн ч над шиг эмэгтэй хүнтэй хүндлэлтэй харьцдаггүй юм.

-Хилийн бат бэх байдал үндэсний аюулгүй байдалд чухал нөлөөтэй. Тэрнээс биш хүн дамнуулж худалддаг нээлтэй хилийн бодлогыг зөвшөөрөхгүй.

-Миний эмэгтэйчүүдтэй холбоотой асуудлыг ярьдаг хэрнээ Хиллари Клинтогтой холбоотой 33.000 цахим шуудангийн талаар ярилцахгүй байна вэ. Энэ емайл-ийг яагаад нууцлаад байгааг ойлгохгүй байна.

-Хэвлэл мэдээллийн байгууллагыг худалдаад авчихсан.

-Иран болон олон улсад болж буй зэвсэгт мөргөлдөөний асуудлаар Хиллари Клинтон дорвитой арга хэмжээ авахгүй байна. Тэмцэж чадахгүй байна. Мосул хотыг чөлөөлёөнөөр Олон Иран хүмүүс баярлах болно.

-Таны зөвлөх Жон Подеста таныг хамгийн муу удирдагч хэмээн тодорхойлсон. ОХУ АНУ-ын сонгуульд нөлөөлөх гэж оролдож байна.

-Алеппо хот бол тааварлахын аргагүй болсон. Энэ бол Хиллари Клинтоны шууд буруутай үйл ажиллгааны золиос юм.

Хиллари Клинтон мэтгэлцээний явцад Доналд Трамп АНУ миссийг “гахай” гэж дуудсэн, эмэгтэйчүүд рүү удаа дараа дайрч, үр хөндөлттэй холбоотой асуудлыг дахин дахин хөндөж, судсыг нь атгсан гэж болно. Харин Доналд Трампын хувьд Хиллари Клинтонтой холбоотой 3300 емайл хаягийн асуудлыг хөндөж, цагаачлалын асуудалд хатуу байр сууртай байгаа талаар удаа дараа илэрхийлж байна. Ойрхи Дорнодын асуудал маш хурц байгааг илэрхийлээд агуу Америк улс мөхөж байна  хэмээн онцолж байна

chuhal.mn

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment