8o
Улаанбаатар хот
mobile menu

Н.Айшолпан: Мөрөөдөл, сэтгэл зүрхээ дагадаггүй хүнд өгөх зөвлөгөө

2016-10-21 09:00:00

Chuhal.mn сайт өнөөдрийн онцлох буландаа бүргэдчин охин Н.Айшопаны "www.harpersBazaar.com" сайтад өгсөн ярилцлагыг орчуулан хүргэж байна. Түүний амьдралаас сэдэвлэн бүтсэн кино нь Оскарын кино наадамд нэр дэвшиж, арваннэгдүгээр сарын 2-ны өдрөөс эхлэн Лос Анжелес, Нью Йорк хотын кино театраар гарна.

Продусер Стаси Рейз 13 настай бүргэдчин охин Айшолпан Нургайвтай 2000 жилийн турш казах эрэгтэйчүүдэд уламжлагддаг соёлын талаар ярилцлаа. “Eagle Huntress” гэх уран бүтээлийн продусер Айшолпан Нургайвын талаар мэдэхийн тулд маш олон хоногийг түүний талаар бодож, өнгөрүүлсэн.

Энэхүү киноны ажилд найруулагч Отто Беллийн дараагаар ханцуй шамлан орсон. 13 настай эмэгтэй хүүхэд яаж өндөр уул толгодоор авирч, бүргэдтэй хамт ан хийдэг явдал үргэлж ёонирхолтой санагддаг байлаа.Тэрээр бүргэдийн баярт гуравдах удаа оролцож, өөрөөсөө хоёр дахин том залуу эрстэй өрсөлдсөн юм. Түүний аав, өвөө нь бүргэдээр сайн ан хийдэг байжээ. Тэдний гэр бүлд бүргэдээр ан хийдэг 12 эрэгтэй байсан ч эмэгтэй хүүхэд байгаагүй аж.

 
Айшолпаны гэрт очиход киноны дүрс зурагтай ижил нөхцөл байлао хүлээн авлаа. Эрэгтэй хүн давамгайлсан бүргэдийн ертөнцөд 13 настай охин аавынхаа хажууд түшиг тулгуур болж, алхам бүрд хамтдаа байгаа нь гайхалтай хэрэг. Анх Айшолпанд байгалиас заяасан бүргэдтэй харьцах чадвар байгааг анзаарсан түүний аав сургахыг ихэд хүсчээ.

Айшолпанд олон хүн “үгүй”, “чадахгүй” гэдэг үгийг хэлсэн ч өөрийн дотоод ертөнцөө сонсон хүсэл зорилгодоо хүрчээ. 

-Стаси Рейзз: “Айдас” гэж чиний хувьд юу вэ?
-Айшолпан Нургайв:  Би эрсдэл, айдас бүрийг даван туулах дуртай. Казах ард түмэн "айвал бүү хий, хийвэл бүү ай" гэж хэлдэг. Ер нь бага наснаас минь аав, ээж хоёр энэ үгийг хэлж урам зориг өгдөг байсан. 
-СР: Ер нь анх яагаад бүргэдээр ан хийж, харилцах болов. 
-АН: Анх 10 настай байхдаа аавынхаа бүргэдтэй харьцаж байгаа, ан хамтдаа хийдэг байсан дүр зургийг хараад бүргэдчин охин болохоор шийдсэн. 
-СР: Айж байсан уу?
-АН: Үгүй дээ. Сайхан байсан


-СР: Бүргэд сургахад хүнд бэрхшээлтэй зүйл бий юу? Бэрхшээлтэй үед давах итгэлээ хаанаас олж авдаг вэ?
-АН: Миний хувьд бүргэд гэр бүлийн маань нэг гишүүн болсон. Тэдэнтэй цуг өссөн болохоор бүргэдээс айдаггүй. Миний гэр бүл тэр чигтээ бүргэдчид шүү дээ. Миний аав, аавын ах, дүү нар тэдний хүүхдүүд гээд л 
-СР: Анх аав, ээж хоёрдоо өөрийнхөө бүргэд сургах талаар хэлэхэд хэрхэн хүлээж авсан бэ?
-АН: Тэд “эхнээс нь заагаад өгье” гэж хэлсэн. 
-СР: Бусад бүргэдчин эрэгтэй хүмүүс эсэргүүцэж байхад яагаад чамайг дэмждэг байсан юм болоо. 
-АН: Магадгүй. Би бүргэдэд хайртайгаас болсон байх.
-СР: Хамгийн анх аавынхаа хамтаар “Бүргэдийн баярт” очиход ямар байсан бэ, тэнд байсан бүх эрэгтэй анчид чамайг харж байсан шүү дээ.


-АН: Сандарсан ч сайхан санагдсан. Яг өөрийнхөө ямар байсаныг үгээр хэлж, тайлбарлахад хүнд байна шүү. 
-СР.Бүргэдийн баярт оролцсон хамгийн анхны эмэгтэй оролцогч байсан шүү дээ. Хаанаас урам зориг авч байв. 
-АН: Тиймээ би баярт оролцсон оролцогч дунд хамгийн залуу, жаахан хүүхэд байсан. Үүний төлөө төрсөн мэт байсан. Ер нь аавынхаа хийж чаддаг бүхнийг хийхийг хүссэн. 

Тиймээ одоо хүн бүхэн намайг том болсон "бүргэдчин охин" гэдгийг мэдэж байгаа. Зарим нь надаас айдаг ч байж болох юм.

-СР: Зарим бүргэдчид чамайг ирсэнд их дургүй байгаа нь илт байсан. Үүнийг анзаарсан уу, эсвэл энэ чамайг хурцалж байв уу?
-АН: Тийм /инээв/
-СР: Би Монголд очихдоо гар дээрээ бүргэд суулгаж үзсэн. Тэр үед их хүнд санагдсан. Тэгвэл чиний хувьд морь унахдаа бүргэд гар дээрээ суулгах хэцүү биш гэж үү?
-АН: Үгүй дээ. Ууланд авирах нь санаа зовох зүйлгүй хөгжилтэй шүү дээ. Яахав бүргэдийн хувьд жинтэй байдаг ч сайхан санагддаг. 
 -СР: Чамд ер нь гарахыг хүсдэггүй өндөр уул байна уу? 
-АН. Үгүй дээ. Хэцүү зүйл ерөөсөө байхгүй. /инээв/
-СР. Ирээдүйд хэн болохоор төлөвлөж байна вэ?
-АН: Хамгийн түрүүнд дунд сургуулиа төгсөж, АНУ-ын их сургуульд элсэн суралцаж, эмч болох хүсэлтэй. Яагаад гэхээр миний ээжийн бие хааяа тавгүйрхээд байдаг юм. Хэрэв би эмч байсан бол ээждээ тусалж чадна гэж боддог.  
-СР: Хэн чамайг зорилгодоо хүрэхэд тусалж, дэмждэг вэ?
-АН: Миний аав, ээж хоёр


-СР. Анхны удаад бүргэдийн баярт оролцоход тэд чамайг дутуу үнэлэн хүлээж авч байсан гэдэг. Харин одоогийн байдлаар гуравдахь удаа оролцож байна. Тэд чамайг хэрхэн хүлээн авч байна вэ, хандлага нь өөрчлөгдсөн болов уу?
-АН: Тиймээ одоо хүн бүхэн намайг том болсон "бүргэдчин охин" гэдгийг мэдэж байгаа. Зарим нь надаас айдаг ч байж болох юм. 
-СТ: Өөрийгөө баталсан гэж бодож байна уу?
-АН: Тиймээ


 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл