-4o
Улаанбаатар хот
mobile menu

CNN хөтлөгч Амаржаргал монгол эмэгтэй биш

2016-10-21 14:45:00

“CNN телевизийн мэдээний  гол хөтлөгчөөр Амаржаргал гэх монгол бүсгүй боллоо” гэх мэдээлэл Фейсбүүкийн “GEEKS” хэмээх хуудас, зарим сайтуудаар явсан. Үнэн хэрэгтээ энэхүү мэдээлэл нь худал бөгөөд ямар ч Амаржаргал гэх монгол эмэгтэй СNN-д ажилдаггүй.

Зарим сайтаар гарсан мэдээллийг үзүүлбэл

Бидний монгол бүсгүй хэмээн онцлоод байгаа хөтлөгчийг Amara Walker гэдэг бөгөөд “CNN TODAY” мэдээлийн хөтөлбөрийг Австралийн Майкл Холмес гэх сэтгүүлчтэй хамтран хөтөлдөг. Amara Walker нь 1981 оны арваннэгдүгээр сарын 30-ны өдөр төрж, Лос Анжелес хотноо өссөн. Тэрээр Солонгос, Америк гаралтай бүсгүй юм. Валкер нь АНУ-ын өмнөд Калифорниагийн их сургуулийн улс төр болон телевизийн сэтгүүлч мэргэжилээр хос хөтөлбөрт хамрагдан суралцаж төгссөн. Тэрээр испани, солонгос, англи хэлийг гарууд сайн эзэмшижээ.

Мөн Chuhal.mn сайтын редакцийн сэтгүүлчид  Amara Walker-ийн твиттерийн аккаунтаар дамжуулан монгол мөн биш эсэхийг нь өөрөөс тодруулан асуулаа. Тэрээр "Үгүй би солонгос, америк гаралтай" хэмээн бичлээ.


 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
зочин
санал нэг байна
2016/10/22 122.201.31.35
mn
medrel medrel yumnuud ene survaljlagch dotor ih bdg yum shig!baga angiin huuhdees dor medlegtei!
2016/10/22 31.209.204.28
  • Recent
  • Most Read
  • Most Comment
Санал асуулга
Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулах нь зөв үү

Нийт санал өгсөн: 65