8o
Улаанбаатар хот
mobile menu

Жинлүүрүүд эрч хүчээ хайраас авна

2016-10-22 11:11:25
Хонь: Завгүй ажлын төлөвлөгөөнөөс болж ганцаардмал байдалд орох учраас өнөөдөр олон нийттэй харилцаагаа сайжруул. Өөрийгөө өрөвдөн суух хэрэггүй. Хамт олонтой цуг байх нь танд ашигтай бөгөөд сонирхол татах шинэ юм хайж байгаа бол бүлгийн үйл ажиллагаанд идэвхтэй оролц. Нийгмийн ажлынхаа шугамаар шинэ сайн найзтай болж чадна.

Үхэр: Хуучин санаануудаа дахин нягталж үз. Мөн шинэ мэдээллийг боловсруулах нь ирээдүйн ажилд хэрэгтэй. Чамд туршлага мэргэжлийн ур чадвар байхгүй байна .Илүү чадвартай болсноор орлогоо нэмэх эсвэл тушаал дэвших боломжуудыг бий болгоно. Бага зэргийн эрсдэл үүрэх нь бизнесмэнүүдийн хувьд юу ч биш. Тиймээс бизнесийн шинэ ажлаас бүү ай. Худалдан авагч тань зугаатай байгаа бол та дипломат харьцаагаа хадгалсан хэвээр байгаарай.  

Ихэр: Ямар нэг хууль эрх зүйн асуудалд орооцолдсон бол хурдан шийд. Хурдан шийдэхгүй бол тайван аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх болно. Хуульчаас зөвлөгөө авч өөртөө итгэлтэй тайван байж чадвал асуудлыг хялбархан шийдэхэд туслах болно. Гадаад хэл сурах хүсэл нэмэгдэнэ. Хэрвээ та гадаад хэл сурч байгаа бол мэргэжилдээ ахиц гаргах боломжоо хэд дахин нэмэгдүүлэх болно. Тухайн орчинд нь очиж сурахыг илүүд үзэх бололтой.

Мэлхий: Хамтын хөрөнгө ба үл хөдлөх хөрөнгийн асуудал, магадгүй өв залгамжилсан өмч хөрөнгийн асуудлууд өндөр ач холбогдолтой байх нь. Энэ үед ажил мэргэжлийн өрсөлдөөн хүчтэй болж магад. Шийдвэртэй байдал ба шургуу зан танаас нэвт гэрэлтэх бөгөөд анхаарлаа шилжүүлэх, нөхцөл байдал өөрчлөгдөхөд дасан зохицох чанар мөн адил тод харагдана. Өдрийн ихэнхэд тусламж дэмжлэг хязгаарлагдмал байх тул бусдын тусламжинд найдах хэрэггүй. Мэлхий худалдан авагчид тохирсон үнэтэй спорт ба гимнастикийн тоног төхөөрөмж хайх нь эрүүл дэглэм барихад чинь тус болно.
Арслан: Хэрэв танд харуусаж гэмших сэтгэл төрж байгаа бол чимээгүй орчинд суугаад юу болоод байгааг сайтар бодож тунгаа. Өөрийгөө зовоохоос цаашгүй учир өнгөрсөн бүгдийг мартах нь зүйтэй. Уучлал өршөөл гэдэг эхэндээ амаргүй мэт санагдах ч уучлах хэрэгтэй. Нөхөн төлбөр авах байсан ч хууль зүйн асуудлаас биеэ татахыг зөвлөж байна. Танаас багагүй хүч шаардах болно.

Охин: Халамжтай, энэрэнгүй, найдвартай зан бол охины ордныхны төрөлхийн зан араншин юм. Эрүүл мэнддээ анхаар. Таны төрөлхийн анагаах чадвар улам нэмэгдэх бөгөөд хүмүүст туслахыг маш их хүсэх болно. Амьдралын хэв маягаа өөрчлөх сайхан боломж гарч ирнэ. Гэртээ дасгалын төхеөрөмж худалдан ав. Энэ нь үнэтэй бялдаржуулах клубт явж, их мөнгө үрэхээс сэргийлэхээс гадна таны цаг завыг хэмнэх болно.

Жинлүүр: Тэвчээртэй бай эрч хүчээ хайраас авч чадна. Юу хийж чадмаар байна, түүнийгээ бодитоор хэрэгжүүлэх нь сэтгэл санааг тань амрааж чадна. Магадгүй зарим жинлүүрүүд өөр соёл, шүтлэг, амьдралын хэв маягтай хүмүүстэй харилцахад хүндрэл тулгарна. Өөрийнхөө хандлагыг өөрчлөхийг хичээ. Үг тааж тоглох, жүжиглэх гээд өөртөө хэцүү санагддаг зүйлээ оролдож туршлага хуримтлуул. Зорилгоо бусдад түгээж, зөвөөр ялгарах хэрэггэй. Эцэг эх жинлүүрүүд хүүхдүүдээ сонсож, багахан хэсгийг нь ч гэсэн зөвшөөрч байхыг хичээ.

Хилэнц: Нар таны одыг дайрах тул та өөрөө “од” болно. Эрч хүч, урам зориг, өөртөө итгэх байдал тань эрс өснө. Дөрвөн долоо хоногийн турш Нар танай ордод зочлох тул танд гол анхаарлаа хандуулна. Орчлон ертөнц танд жирийн байдлаас илүү зорилго, хүсэл, хувийн хэрэгцээгээ хангах мэрийлт, урам зоригийг өгнө. Хэрэв таны амьдралд болж бүтэхгүй зүйл байвал одоо л түүнээс ангижрах цаг. Элдэв асуудал, муу зуршил, сөрөг зан авираа өөрчил. Олон чухал өөрчлөлт хийх хэрэгтэй.

Нум: Харилцаа холбоо, хувийн болон нийгмийн байдалд таатай өөрчлөлт гарах өдөр. Хүмүүс таныг ойлгож, дэмжлэг үзүүлэх бололтой. Амралт ямар их чухал болохыг та өнөөдөр өөрийн биеэр мэдрэх бөгөөд үүнд хайртын чинь нөлөөл маш их үүрэг гуйцэтгэнэ. Этгээд үйлдэл, өөрийнхөөрөө байдал, аливаа ажил үйлд бусдаас өөрөөр ханддаг чанар тань хайр дурлалын тод дурсамж үлдээхүйц үйл явдалд хүргэнэ.  

Матар: Энэ өдөр мөнгө эргэлдүүлэх, үнэ цэнэтэй зүйл болон хувийн өмч хөрөнгөндөө анхаарвал зохино. Цаг заваа санхүүгийн үр ашигтай, эмх цэгцтэй байдалд зарцуулбал үр шимийг нь хүртэнэ. Өөрийн үнэ цэнэ, өөрт чинь чухам юу чухал болохыг үнэлж сурах хэрэгтэй. Олон нийтийн мэдрэмж таны урам зоригийг нэмэгдүүлж, та гэр бүл, шинэ найзуудтайгаа нөхөрлөх, хуучин найзуудтайгаа холбоо барих нийгэмших гээд тун завгүй байх болно.

Бумба: Таныг эерэг хандлагатай үед бусад хүмүүс ч гэсэн дагаад эерэг сэтгэлгээтэй болдог гэдгийг сана. Дур булаам байдал тань бүхэл өдрийн турш гэрэлтэх болно. Хамтран ажиллагсдын байдал таны төлөвлөгөөгөө хэрхэн дагаж байгаагаас хамаарна. Тиймээс тэднийг уналтанд оруулах хэрэггүй. Чөлөөт цагаа хайртай хүнтэйгээ хамт өнгөрөөн эрч хүчээ сэлбэ. Хамтдаа инээж, бие биенээ хайрлах нь бүх зүйлийг өөрчилж чадна.

Загас: Өөрийн уран сэтгэмж, зөн совин, хурц ухаандаа анхаарлаа төвлөрүүл. Зүүд тань зөнтэй байх тул санаж буй бүхнээ тэмдэглэж, эерэг талаас нь тайлбарлахыг оролдоорой. Таны оюун санаа стерессийн байдалд байгаа тул өөрийн бие, оюун ухаан, эрч хүчээ цэнэглэ. Хөл үймээн, будлианаас хол байж өөрийн эрч хүч, тамир тэнхээгээ сэргээгээд оргил өөд буцаад гарахын тулд хийх зүйлээ сайтар төлөвлө.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment