Камерун улсад галт тэрэг замаасаа гарч, онхолдсоны улмаас 50 гаруй хүн амь эрсэджээ. Энэ осол баасан гарагт нийслэл Яунде хотоос баруун зүгт 120 орчим км зайтай орших Есеке хот орчимд болсон байна. Галт тэрэг Яунде хотоос арилжааны хамгийн том хот болох Дуала хот руу явж байжээ. Албаны хүмүүсийн мэдэгдсэнээр, 53 зорчигч амь үрэгдэж, 300 гаруй зорчигч гэмтэж бэртсэн аж. Ширүүн бороо орж, хөрсний нуралт үүссэний улмаас замууд хаагдсан учир галт тэргэнд ердийнхөөс илүү олон зорчигч сууж явж байсан гэсэн мэдээлэл байна.