8o
Улаанбаатар хот
mobile menu

Өнөөдөр "Гүн гэрийн гүнж" дуурийг тоглоно

2016-10-22 14:39:00

Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн театрын уран бүтээлчид Төрийн соёрхолт, хөгжмийн зохиолч Ц.Нацагдоржийн “Гүн гэрийн гүнж” дуурийг өнөөдөр 17.00 цагт тоглох гэж байна. Тус бүтээлийг Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн театрын уран бүтээлчид өнгөрсөн гуравдугаар сард найруулан  тавьж олон нийтийн хүртээл болгосон юм. Дуурийг 2200 жилийн өмнөх Хүннү гүрний бодит түүхээс сэдэвлэн бүтээжээ. Тухайн үеийн Хүннү улс Хан улсын хооронд эвийн найрамдлыг тогтоож чадсан Ца Вэн Жи хэмээх хатан хүний түүхийг өгүүлэх юм. Жүжгийн ерөнхий найруулагч Б.Сүхээ /Ph.D/ бүсгүй хүний ариун нинжин сэтгэл, эх хүний хайр халамж, хатан хүний бат бэх ухааныг шигтгэн харуулахыг зорьсон талаар хэлж байсан.

 

Дуурийн гол дүр болох Ца Вэн жи хатны дүрд УДБЭТ-ын жүжигчин Ш.Наранчимэг, хатны аав өвгөн гүн Цай юнд О.Хүрэлбаатар, Хан гүрны жанжин Цао Цаод Д.Эрдэнэочир, Жи Жи Шаньюйд Э.Бумхүү нар тоглоно. Дуурийн хөгжмийг Төрийн соёрхолт, хөгжмийн зохиолч Ц.Нацагдорж бичиж, Төрийн шагналт СГЗ Д.Төрбат цомнолыг нь бичжээ. ерөнхий удирдаачаар Ж.Бүрэнбэх /УГЗ/ нар ажилласан юм.

Гурав бүлэг, таван үзэгдэлт эл дуурийг энэ сарын 22-нд 19.00 цагт Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театрын тайзнаа тоглоно.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment