Манай улсын хэмжээнд бөөрний архаг дутагдалд орж байнгьн эмчийн хяналтад байдаг 568 иргэн байдаг. Гэвч эдгээр иргэд улсын эмнэлэгт гемодиализын аппаратад хамрагдаж чаддаггүй байна. Ийм учраас хувийн эмнэлэгт диализын аппаратад орж нэг удаа цусаа сэлбэхийн тулд дунджаар 130-200 мянган төгрөг зарцуулдаг аж. Бөөрний архаг дутагдалд орсон иргэдийн 300 гаруй нь гадуур буюу хувийн эмнэлэгт сард хоёр сая төгрөгийн зардал гаргаж цусаа сэлбэх үйлчилгээ авахаас өөр аргагүй байдалд ордог аж. Тэгвэл дээрх иргэдийн эмчилгээний зардлыг ирэх оны нэщүгээр сарын 1-нээс төрөөс даахаар болжээ.
Ирэх жилээс бөөрний гемодиализын аппаратад үнэгүй хамруулдаг болно
2016-10-22 16:28:00