2018 оны хөлбөмбөгийн ДАШТ-ий бэлгэ тэмдгээр чоно сонгогджээ. Чоныг “Забивака” гэж нэрлэх аж. Футболк өмссөн чоно, бээлий өмссөн муур болон сансрын нисгэгчийн хувцас өмссөн бар гурваас нэгийг нь ДАШТ-ий бэлгэ тэмдгээр сонгохын тулд ФИФА-гийн албан ёсны цахим хуудас болон нийгмийн сүлжээнүүдээр есдүгээр сарын 23-наас явуулж эхэлсэн олон нийтийн санал асуулгыг Москвагийн цагаар пүрэв гарагийн оройн 8:18 цагт хаажээ. Баасан гарагт мөн хүмүүс Нэгдүгээр суваг телевизийн албан ёсны цахим хуудсаар саналаа өгсөн байна.
Томскийн улсын их сургуулийн График дизайны коллежийн оюутан Екатерина Бочарова ДАШТ-ий бэлгэ тэмдгээр сонгогдсон чононы загварыг гаргажээ.