8o
Улаанбаатар хот
mobile menu

А.Баярцэцэг "Дэлхийн мисс"-ийн тэмцээнд эх орноо төлөөлнө

2016-10-23 13:05:00

Дэлхийд чансаагаараа тэргүүлдэг "Дэлхийн мисс"-ийн тэмцээнд А.Баярцэцэг эх орноо төлөөлөн оролцохоор боллоо. Уг тэмээн ирэх сард АНУ-ын Мэрилэнд мужид арваннэгдүгээр сарын 29-өөс арванхоёрдугаар сарын 18-нд болох юм. "Miss word-2016" гоо бүсгүйн тэмцээнийг Монголд "Asian future" компани зохион байгуулсан юм. А.Баярцэцэг өнгөрсөн жилийн "Miss word Mongolia" тэмцээнд "Зорилго бүхий гоо сайхан" тодотголтойгоор тэргүүн дэд миссээр шалгарсан. Мөн Австри улсад болсон Эх дэлхийн Мисс буюу "Miss Earth" тэмцээнд Монгол улсаа төлөөлөн оролцож, 90 гаруй орны гоо бүсгүйчүүдээс шилдэг 16-т багтсан юм.. Тус тэмцээнд монгол орноо сурталчилсан Эко видео нь шилдэг дөрөвт шалгарч "Youtube" сүлжээнд 210 мянга гаруй хандалт авсан. Түүнчлэн шилдэг фото мисс шилдэг үдшийн даашинзтай мисс, шилдэг илтгэгч миссээр шалгарсан юм.А.Баярцэцэг ШУТИС-ийн КТМС-д маркетингийн менежментийн чиглэлээр, Өмнөд Африкийн Дурбан хотын "Mancosa Management College"-д олон улсын бизнесийн удирдлагын чиглэлээр баклаврын удирдлагын чиглэлээр баклаврын зэрэг хамгаалсан. Мөн Испанийн Мурсиа  хотын их сургуульд оюутан солилцооны "Erasmus Mundus" олон улсын хөтөлбөрөөр нэг жил суралцаж төгссөн. Тэрбээр англи, испани хэлтэй.

Өнгөрсөн жил 11 дэх титмийн эзнээр тодорсон  Н.Ану найз амжилт хүсээд “Өнөөдөр А.Баярцэцэгтээ титмээ шилжүүлэн өгч байгаадаа сэтгэгдэл маш өндөр байна. Энэ титэм 11 гоо бүсгүй зүүсэн маш хүндэтгэлтэй титэм юм. Титэм бол миний мөрөөдөл байсан. Дэлхийн олон орны авьяаслаг бүсгүйчүүдтэй өрсөлдөж байхад ганцхан зүйлээр их бахархдаг юм билээ. Тэр бол Монгол соёл. Бид хоёр олон жилийн өмнөөс найзалж ирсэн. Дэлхийн миссийн тэмцээнд эх орноо төлөөлөн А.Баярцэцэг маань оролцохоор болсон нь маш оновчтой сонголт. Учир нь тэр бол маш мэдлэг боловсролтой , авьяаслаг бүсгүй. Мисс байна гэдэг амаргүй. Хүнээс гоо сайхан, мэдлэг оюун, авьяас билэгийг шаарддаг шалгуур өндөртэй мэргэжил. Манай улс дэлхийд олон зүйлээр нэрээ таниулж байгаад баяртай байдаг. “Miss world 2016” бол Монголчуудын оролцож болох хамгийн том тэмцээний нэг гэж хувьдаа боддог. Ингээд А.Баярцэцэгтээ  дэлхийд нэрээ таниулаад титмээ зүүгээд ирээрэй. Амжилт хүсье” гэлээ.

1951 оноос зохион байгуулагдаж буй Дэлхийн миссийн тэмцээнд Манай улс 2005 оноос үндэсний гоо бүсгүйгээ оролцуулж эхэлсэн түүхтэй. Энэ жил 12 дахь удаагаа А.Баярцэцэгийг илгээх гэж байна. “Miss world” бол хамгийн олон орны бүсгүйчүүд оролцдог цар хүрээгээрээ дэлхийд тэргүүлдэг гоо сайхны олимп юм.

Титэм шилжүүлэх ёслолын үеэр 12 дахь титмийн эзэн А.Баярцэцэг “Титэм авч байгаад сэтгэгдэл өндөр байна. Дэлхийн миссийн тэмцээнд би ганцаараа оролцоогүй. Гурван сая хүнээ төлөөлөн оролцож байгаа учраас бид бүгдээрээ энэхүү тэмцээнд оролцож байгаа юм шүү. Амжилт гэдэг бол титэм зүүх биш. Бусдын сэтгэл зүрхэнд хэр их орон зай үлдээсэнд оршдог гэж би үздэг. Сар гаруйн хугацаанд үргэлжлэх “Miss world 2016” –д эх орноо сурталчилан таниулах нь миний хувьд маш том зорилго. Та бүхэндээ баярлалаа” гэлээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл