8o
Улаанбаатар хот
mobile menu

Японд цуврал дэлбэрэлт болж нэг иргэн амиа алдлаа

2016-10-23 17:53:40

Японы Точиги мужийн Үцүномия хотод өнөөдөр хоёр удаагийн цуврал дэлбэрэлт болсны улмаас нэг хүн амиа алдаж, гурван хүн шархаджээ. Тус хотын гал сөнөөгчдийн хэлснээр,  орон нутгийн цагаар өдрийн 11:30 цагийн үед Жоши цэцэрлэгт хүрээлэнгийн ойролцоо дэлбэрэлтүүд болжээ. Цэцэрлэгт хүрээлэнгийн унадаг дугуйн зогсоолын ойролцоогоос нэг хүний цогцос олдсон байна. Тухайн үед цэцэрлэгт хүрээлэнд байсан өөр гурван хүн уг дэлбэрэлтийн үеэр шархаджээ. Шархадсан нэг хүний ойролцоогоос тэсрэх төхөөрөмжийн хэсэг бололтой зүйл олдсон байна.

Унадаг дугуйн зогсоолоос баруун хойд зүгт 200 хүрэхгүй метр зайтай орших авто машины зогсоол орчимд мөн 11:30 цагийн үед дэлбэрэлт болсон аж. Тус цэцэрлэгт хүрээлэнд зохион байгуулах гэж байсан соёлын арга хэмжээг цуцалжээ. Дэлбэрэлтийн үеэр шатсан гурван автомашины нэгнээс нь гэрээслэл олдсон гэж цагдаа нар мэдэгдэв.

Энэ машин нь Японы Өөрийгөө хамгаалах хүчинд зүтгэж байсан 72 настай офицерынх гэнэ. Түүний гэр нь 11:00 цагийн үед шатжээ. Тэр үеэс хойш хэн ч түүнтэй холбоо барьж чадаагүй байгаа аж. Дэлбэрэлтийн шалтгаан болон хоёр дэлбэрэлт хоорондоо холбоотой эсэхийг цагдаа нар олж тогтоохоор ажиллаж байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
huts
Mgl yaanas
2016/10/23 103.57.93.192