8o
Улаанбаатар хот
mobile menu

Хүн төрөлхтөн "Зомби" болж байна

2016-10-24 11:13:00

Анх 2015 онд АНУ-ын Флорида мужид шинэ төрлийн хар тамхийг олон нийт хэрэглэж, зохисгүй авир гаргаж, олон нийтийн дунд аюул заналхийлэл учруулаад байсан билээ. Энэхүү шинэ төрлийн хар тамхийг "Флакка" хэмээн нэрлэдэг бөгөөд Флорида, Техас, Охио мужид эрэлттэй байгаа талаар сурвалжлагчид олон нийтэд дэлгэжээ. Тус хар тамхийг хэрэглэсэнээр зохисгүй авир ихээр гаргаж, нийгэмд буруу хандлагыг тогтоож байна. "Флакка" хар тамхинд ордог бодис нь өргөн хэрэглээний хоол хүнс, гоо сайханы бүтээгдэхүүнд агууллагддаг хэмээн хотын удирдлагууд үзэж байгаа юм. 

"Флакка"-г ямар бүтээгдэхүүнээр хийдэг вэ?

Катион, ампетамине зэрэг химийн нэгдлээс "Флакка" бүтдэг бөгөөд эдгээр бодис нь зарим тохиолдолд баннын давсанд агуулагддаг аж. Гэвч 2011 оноос ДЭМБ-аас тус бодисыг баннын давс болон бусад өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнд хийхгүй байхыг сануулж, хориглож байсан ч АНУ-ын бүс, муж нутгууд нь өөрсдийн хуулиар хязгаарлахгүй бол хэрэглээ тасрахгүй гэдгийг "Бизнесс инсайдар" веб сайтад мэдээлсэн байна.

Тэд хүний бие болон амьд организмд хэрхэн нөлөөлдөг вэ?

Эрдэмтэд "Флакка" хар тамхийг кокейнтэй ижил төрлийн хэмээн үзэж байна. Гэвч харьцангуй шинэ төрлийн донтуулагч бодис тул эрдэмтэд хүний биед хэрхэн, яаж нөлөөлдөг талаар судлаагүй байна. Эдгээр химийн нэгдлүүд нь хүний зүрх,судас, тархины үйл ажиллагааг идэвхтитэй байлгаж, даралтыг өндөр байлгадаг бөгөөд хэрэглэсэн тохиолдолд биеэ удирдах чадваргүй болж, өөрийгөө болон бусдад уурлах, гэмтээх, хүний амийг хүртэл авах тохиолдол гарч байна. Эрдэмтдийн онцолж буйгаар биеийн темпратурыг өндөр хэмд хүргэж, бөөр, булчингийн сулралтай болгож байгаа аж.

"Флакка " хэрэглэгчдийн тоо эрчимтэй нэмэгдэж байна

"Форбес" сэтгүүлийн сэтгүүлч Роберт Глаттер-ийн нийтэлсэнээр "АНУ-ын хар тамхитай тэмцэх албаны судалгаагаар өнгөрсөн жил буюу 2015 онтой харьцуулахад Флакка хар тамхи хэрэглэгчдийн тоо  780 хувиар өссөн үзүүлэлт гарчээ" гэв. 

Анх 2010 онд Флаккатай холбоотой гэмт хэрэг нэг удаад гарсан бол 2012 онд 85, 2014 онд 670 хэргийг бүртгэжээ. Флакка хар тамхи нь 5 ам доллараар худалдаалагддаг бөгөөд хямд тул хэрэглэгчдийн  авч хэрэглэх хүслийг улам өдөөж байгаа талаар өгүүлжээ. Мөн"Диспатч таймс" дэр Форт Лаудердале-ийн цагдаагийн хэлтсийн дарга Ник Коффин "АНУ даяар Флаккатай холбоотой асуудалд ноцтой анхаарлаа хандуулж байна" гэв. ​​​​​​​

Эх сурвалж: Business Insider

 

 

 

 

 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment