8o
Улаанбаатар хот
mobile menu

Японы алдарт дуучин Яширо Аки Монгол дууг худалдаж авчээ

2016-10-24 12:25:31

Японы алдарт дуучин Яширо Аки  Монгол Улсын Төрийн шагналт, гавьяат жүжигчин Д.Сосорбарамын шүлэг, Г.Жаргалсайханы аялгуу “Увертюра” хамтлагийн дуулснаар олны хүртээл болсон “Жамаас” дууг худалдан авсан байна.

Тэрээр өнгөрсөн наймдугаар сард Монголд айлчлан ирж, задгай театрт ая дуугаа өргөсөн аж. Энэ үеэр тус дууны уран бүтээлчидтэй албан ёсоор уулзаж, худалдан авах хүсэлтээ илэрхийлсан юм байна. Уран бүтээлчид дуугаа худалдахыг зөвшөөрсөн ч хичнээн төгрөгөөр үнэлсэн нь нууц байгаа аж.

Яширо "Энэ дэлхийд ирэх, буцах тухай өгүүлсэн сайхан дуу. Голоор нь япон аялгуу оруулсан, ер нь өвөрмөц дуу болсон гэж бодож байна" хэмээн сэтгүүлчдэд ярьжээ. Дашрамд дурдахад, саяхан Японы алдарт дуучин Яширо Аки “Жамаас” нэртэй цомгоо олны хүртээл болгосон байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл