Яаралтай түргэн тусламжийн зориулалтаар ашиглах нисдэг тэрэгний зогсоол байгуулах боломжтой байршлуудын судалгааг ЗТХБ-ын сайдын тушаалаар томилогдсон Ажлын хэсгийнхэн гаргасан байна.
Үүнд
- Нэгдүгээр эмнэлгийн хашаанд шинээр барихаар төлөвлөж буй зургаан давхар авто машины граж,
- Түргэн тусламжийн төвийн ар талд болон Сэлбэ голын эрэг дагуу,
- ГССҮТ-ийн баруун урд авто зогсоол, зүүн талын сагсны талбай,
- Гуравдугаар эмнэлгийн хойд талын авто зогсоол,
- Түлэнхийн төвийн барилга дээр,
- БЗД-ийн АУИС-ийн харьяа бага эмнэлгийн барилгын дээвэр зэрэг газруудыг судалж тохиромжтой гэсэн хоёр байршлыг сонгожээ. Эхний ээлжинд Сэлбэ голын эрэг дагуу болон ГССҮТ-ийн сагсны талбайд нисдэг тэрэгний зогсоол байгуулахаар урьдчилсан байдлаар шийдвэрлэж, цаашид хийж гүйцэтгэх ажлын төлөвлөгөөг боловсруулан холбогдох газруудад танилцуулахаар болсон байна.