8o
Улаанбаатар хот
mobile menu

Найрал дууны наадмын шилдгүүд тодорлоо

2016-10-24 17:58:18

Нийслэлийн Засаг дарга  бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн ивээл дор  жил бүр  уламжлал болгон зохион байгуулдаг Хөдөлмөрийн баатар Төрийн  шагналт Ардын  жүжигчин Дагвын Лувсаншарав агсны нэрэмжит  “Хүүхдийн Найрал дууны шилдэг хамтлаг” шалгаруулах 24 дэх удаагийн  уралдаант наадмын хоёрдугаар шатны шалгаруулалтыг энэ сарын 21-ний  өдөр Хүүхдийн ордонд боллоо.

Тус шалгаруулалтад 18 сургуулийн 1600 гаруй сурагч, 54 багш оролцсоноос  дараах сургуулиуд шалгарлаа.

  • Тэргүүн байранд     Сүхбаатар дүүргийн Монгол- Оросын хамтарсан 3-р сургууль
  • Дэд байранд           Баянгол дүүргийн 28-р сургууль
  • Гутгаар байранд     Баянгол дүүргийн Эрдмийн Өргөө цогцолбор сургууль
  • Тусгай байранд       Чингэлтэй дүүргийн 50-р сургууль, 39-р сургуулиуд  тус тус шалгарч,

Шилдэг удирдаач багшаар Баянгол дүүргийн 28-р сургуулийн багш С.Урантуяа,
Шилдэг найруулагч багшаар Шинэ монгол сургуулийн багш Б.Амарбаяр тодорлоо.

Найрал дууны  наадмын  шагналтнуудын нэгдсэн гала тоглолт аравдугаар сарын 28-ны өдөр 14:00 цагт Соёлын төв өргөөнд болно. Мөн энэ жилийн наадмын тэргүүн байрны шагналт хамтлаг Нийслэлийн 377 жилийн ойн хүндэтгэлийн концертод  урилгаар оролцох юм байна. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
зочин
Тэргүүн байр эзэлсэн Монгол-Оросын хамтарсан 3-р сургуулийн хамт олондоо баяр хүргэж, амжилт хүсье.
2016/10/25 59.153.87.3