8o
Улаанбаатар хот
mobile menu

Хятадаас тусламж авах нь сайн зүйлийн эхлэл биш

2016-10-25 09:00:00

Монгол улсын талаар гадны хэвлэлүүд хэрхэн онцолсон талаар орчуулан хүргэдэг билээ. Энэ удаад "The Diplomat" веб сайтад ийн бичжээ. ИТХ-ын сонгуулиас өмнө УИХ-ын дарга М.Энхболд БНХАУ-ыг зорьж, тусламж авахаар явсан талаар дотоодын хэвлэл "шуурч" байсан бол гадны хэвлэлд мэргэжилтэнүүд хятадаас эдийн засгийн тусламж авах нь сайн зүйлийн эхлэл биш гэж үзэж байна. Ингээд гадны хэвлэлд биднийг хэрхэн онцолсон талаар танилцъя. 

Аравдугаар сарын эхээр МУ-ын Сангийн сайд, Монгол Банкны албаны хүмүүс ОУВС-ийн төлөөлөгчидтэй АНУ-ын Вашингтон хотноо уулзаж, өнөөгийн санхүүгийн нөхцөл байдал, хямралтай холбоотой асуудлаар хэлэлцэж, зээл тусламжийн ажлыг хэрхэн эхлүүлэх талаар ярилцсан. Энэхүү уулзалтын үеэр Монгол улс 1.5 тэрбум ам долларын тусламжийг хүсэхэд ОУВС хүсэлтийг хүлээн авч, нягталж байгаа аж. 

2016 онд Монгол улсын төсвийн нийт алдагдлын 20 хувийг дотоодын нийт бүтээгдэхүүн эзлэж байна Өрийн дарамт ихэсхийн хэрээр ДНБ 200 хувьд хүрэв. 


Монгол улсын эдийн засгийн байдал зэс болон нүүрсний борлуулалт, экспортоос ихээхэн шалтгаалдаг бөгөөд 2012 онд түүхий эдийн үнэ өссөн ч 2015 он болоход 2,3 хувиар буурсан үзүүлэлт гарсан юм. Зэс болон нүүрсний үнэ буурсанаар улсын эдийн засагт сөргөөр нөлөөлж, төсвийг хасах балансд хүргэжээ. 
2016 оны байдлаар нүүрсний үнэ 150 хувиар нэмэгдэж, зэсийн үнэ харьцангуй тогтвортой болсон. Монгол улсын эдийн засгийг сайжруулахад Оюу Толгой хоёрдугаар шатны төслийг яаралтай хэрэгжүүлж, далд уурхайн ажлыг эхлүүлэхэд зохих хөрөнгө оруулалтыг оруулсанаар санхүүгийн нөхцөл байдал сайжирах бүрэн боломжтой.

Шинжээчдийн таамаглаж буйгаар 2018 оны байдлаар манай улсын дотоод нийт бүтээгдэхүүн 7 хувьд хүрч 2019 онд энэ тоо хоёр дахин өснө гэж үзжээ.


Ойрын хугацаанд буюу 2016, 2017 онд Монголын төсвийн алдагдлын хэмжээ эдийн засагт сөрөг нөлөө үзүүлэх төлөвтэй байна. Тухайлбал 2017 оны гуравдугаар сарын байдлаар “Хөгжлийн банк”-д 580 сая ам долларыг бондын төлбөрт буцаан төлөх ёстой. Мөн 2018 оны гуравдугаар сар гэхэд “Чингис Бонд”-ын төлбөр болох 500 сая ам долларыг буцаан өгөх юм..  

Монголын томоохон хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр БНХАУ-ын засгийн газар 4 хүртэлх тэрбум долларын тусламж үзүүлнэ хэмээн бичсэн. Гэвч энэхүү өрийн тусламжийг авсанаар Хятад улсыг өөрийн эх орондоо бизнес, арилжаа наймааг цэцэглүүлэхэд чухал нөлөөтэй болж байна. ИнгэсэнээрХятадын засгийн газар өөрийн ноёрхолыг Ази, Африкйн орнуудад бүрэн тогтоож байгаа шинж юм. Хятад улс эдийн засгаа тэлж, Монгол улсыг өөрийн бараа бүтээгдэхүүнээ гарган, дамжуулах кориддор улс болгох зорилготой аж. 

Мөн түүнчлэн монгол улсын эрдэс баялгийн салбарт Хятадын төрийн өмчит байгууллагыг оруулах сонирхолтой. Цаашилбал Монголын эдийн засагт Хятадын бодлого ихээр нэвтэрсэнээр гуравдагч хөршгүй болох юм. Хэрэв ОУВС-ийн тусламжийг шаардлагын дагуу хүлээн авбал ядуу буурай Ази, Африкийн орнуудын гашуун туршлагыг давтахгүй байх боломжтой.

Эх сурвалж: “The Diplomat” веб сайт

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Зочин
МАН ы бодлого бол Хятадаас төлж барахгүй их зээл аваад төлбөрт нь тусгаар тогтнолоо алдах.
2016/10/28 202.9.41.152
Зочин
Хэт болгоомжлол эсвэл 70 жил оросуудын монголчуудын толгойд хийж суулгасан узэн ядах кодын уйлчлэл. Хун айдаг юмаа их узэн яддаг.дарга нар хулгайлахгуй бол айлтгуй
2016/10/26 109.132.6.99
баагий
Орос Хятадад өгөөш болгож байгаа юм байна.
2016/10/25 202.126.89.175
эрка
Урт хугацаатай маш бага хүүтэй зээл дуулдсан.Үнэн бол авах нь зөвөө. Жоохон ч гэсэн аж ахуй эрхэлж үзсэн хэнбугай ч үүнийг ойлгоно.
2016/10/25 122.201.31.107
Мгл
Тэнэглэл
2016/10/25 202.9.41.0
ИРГЭН
ЗӨВ ШҮҮ
2016/10/25 103.57.92.74
Zochin
Hytadiin bodlogo Mongoliin ediin zasgiig avrah geeguildee
2016/10/25 107.181.182.241