BBC агентлагийн сурвалжлах багийнхан Турк улсад дүрвэгч хүүхдүүд хүнд хүчир ажил хийж буй бичлэгийг нууцаар авчээ.Тухайлбал эдгээр хүүхдүүд 10-15 насных бөгөөд дэлхийн алдарт бренд бүтээгдэхүүнийг хуурамчаар дуурайлган хийдэг нэгэн үйлдвэрт ажиллаж байна.
Хүүхдүүд өдөрт 12 цагаар ажиллаж, хамгийн баг хөлс авдаг тухай мэдээлжээ. Эдгээр хүүхдүүд маш хатуу хараа хяналт дор өдөрт 5-10 өмд оёж, Туркийн Хөдөлмөрийн хөлсний хамгийн доод хэмжээнээс хэд дахин бага цалингаар цалинждаг аж. BBC агентлагийн сурвалжлах баг эдгээр хүүхдүүдийг хаанаас дүрвэж ирсэн талаар мэдээлээгүй байна.
Эх сурвалж:BBC