8o
Улаанбаатар хот
mobile menu

Хятадууд ажиллах хүчээ нэмэгдүүлэхийн тулд робот ашиглана

2016-10-25 13:08:00

Ассошиэтед пресс агентлагийн аравдугаар сарын 24-ны өдрийн мэдээгээрХятад улс хөдөлмөрийн зах зээлд ажиллах хүчээ нөхөхийн тулд робот ашиглах болсоноо мэдэгдлээ. Тус ажлын хүрээнд Хятад улс роботын хөгжил, шинэчлэлтийн талаар хурал, хэлэлцүүлэг, үэзсгэлэн гаргалаа. Тус үзэсгэлэнгийн үеэр “Canbot” хэмээх роботыг олон нийтэд танилцуулсан. Тус робот нь өөрийгөө  танилцуулах,  хүний хэлсэн үгэнд хариулт хэлж, Майкл Жексоны “Billie Jean” дуунд бүжиглэдэг аж. 

Мөн тус үзэсгэлэнгийн үеэр бадминтон тоголдог роботыг олон нийтэд ил болголоо. Энэхүү үзэсгэлэн нь Бээжин хотноо таван хоногийн туршид үргэлжилсэн бөгөөд дэвшилтэт технолгийг танилцуулж, “Made in China” гэх зах зээл, эдийн засгийн ноёрхолыг дэлхийн робот, технолгийн салбарт танилцуулах зорилготой аж.

Хятад улс робот технолгийн салбарт дэвшилтэт технолгийг ашиглаж, олон үйлдвэр үйл ажиллагааг эхлүүлэхээр төлөвлөөд байна. Үйлдвэрлэлийн салбарт автомашин, техник технолгийг ашиглах зүйтэй бөгөөд БНХАУ-д “нэг хүүхдийн” бодлогын улмаас хүн амын өсөлтийг хязгаарлаж, насны бүтэц нь хөгширч байгаатай холбогдуулан ажиллах хүч багасаж байна гэж үзжээ. 

Хятад улсроботын зах зээлээр тэргүүлэгч Япон, Герман улсуудтай энэ зэрэгцэх алхам хийлээ гэж үзэж байна. “Canbot” роботын програмыг ресторан, томоохон худалдааны төвүүд, банкуудад ашиглах бүрэн боломжтой. 

“Canbot” роботыг Пенг Зи Хуй, Луо Бин И нар зохион бүтээжээ. Мөн дараагийн ажилдаа ороод байгаа бөгөөд хүний хэмжээтэй ижил роботыг зохион бүтээхээр төлөвлөж байна. Пенг болон Луо нар 24 настай бөгөөд  Хятад улсын Си чуан мужийн коллежид суралцдаг ажээ. Шанхай хотын хөрөнгө оруулалтын компани багийн ажлыг дэмжиж, хөрөнгө оруулсан байна. "Маш олон Роботын үнэ цэнийг бүрэн танилгүй шууд устгалд оруулж, хэрэглэхгүй байна. Ирээдүйд жирийн иргэд роботыг гэрийн нөхцөлд ашиглах хүртэл нь үнэ цэнэтэй болгоно" хэмээн Пенг хэллээ. 

Хятадын өмнөд мужуудад ажиллах хүчний тоо маш бага бөгөөд ажилчдыг орлох роботыг зохион бүтээх ажилд шургуу оржээ. Хятад улс роботын үйлдвэрлэлд дэвшил авчирч дэлхий даяар өөрсдийн роботыг борлуулахаар төлөвлөж байна. 
Тайваны “Foxconn”компани Apple-ийн Iphone утсыг 40,000 робот, машин угсарч гүйцэтгэдэг  аж.Хятад улс “Made in China 2025” бодлогыг хэрэгжүүлж, жилд дунджаар 100.000 үйлдвэрт 150 роботыг бүтээхээр зэхэж байна. Өнгөрсөн жил хятадын робот нийлүүлэгчид орон нутгийн аж, ахуй нэгжүүдэд 20,000 хувиар борлуулж чаджээ. 

Хонг Конг-ийн Худалдаа хөгжлийн консулын ахлах эдийн засагч Винг Чу “Хятад улс өөрсдийн ажиллах хүчийг нэмэгдүүлэх зорилгоор роботын үйлдвэрлэлийг эрчимтэй нэмж байна” гэв.

Эх сурвалж: Ассошиэтед пресс агентлаг 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
ган
ажилах хүчингүй гэж байхаар монголруу явуулдаг ажилах хүчнээ эх орондоо ашилах хэрэгтэй биздээ өмхий хужаанууд монголын байгаль эрдэс баялаг газар шороонд санаархаж байхаар манайхан гаднаас ажлах хүчи
2016/10/25 202.179.31.100
  • Recent
  • Most Read
  • Most Comment