8o
Улаанбаатар хот
mobile menu

"Samsung Electronics"-ийн эсрэг зарга тасрахгүй байна

2016-10-26 17:01:13

"Galaxy Note 7" гар утас шатаж дэлбэрсэн тохиолдол цөөнгүй гарсантай холбогдуулан уг гар утсыг зах зээлд борлуулж, худалдаалахыг зогсоосон. Одоогийн байдлаар Өмнөд Солонгосын Сөүл хотын төвийн дүүргийн шүүхэд Samsung Electronics-ийн эсрэг нийтдээ 527 хүн зарга мэдүүлж, нөхөн төлбөр болгон хүн бүрт 500 мянган вон олгохыг шаарджээ. 

Хэрэглэгчид "Note 7" маркийн гар утсыг солиж, өөр утас өгөх явдлыг эсэргүүцэж байгаа бөгөөд хэрэглэгчдийн эрх зөрчсөн үйлдэл хэмээн тодорхойлж байна. Албаны эх сурвалжын үзэж буйгаар хэрэглэгчид зарга мэдүүлэх нь цаашид улам өсөх хандлагатай байгааг онцоллоо. 

Хэрэв Монгол улсын иргэн та "Note 7" гар утсыг худалдан авч, гэмтэл гарсан тохиолдолд тухайн байгууллагийн хэрэглэгчидтэй харилцах газарт санал, гомдолоо хүргүүлэх бүрэн боломжтой аж.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
ИРГЭН
БОЛЬЁ ОО
2016/10/26 103.57.92.74
zow bich
zow bichih durem mdhgui bj ym bichih ymaa
2016/10/26 43.242.242.51