8o
Улаанбаатар хот
mobile menu

6 секундэд нэг хүн тархины харвалтанд өртөж байна

2016-10-27 10:02:50

“Тархины харвалттай тэмцэх дэлхийн өдөр” аравдугаар сарын 29-нд тохиодог. Тархины харвалт нь хөдөлмөрийн чадвар алдалтад хүргэх гол шалтгаан төдийгүй, нийт нас баралтын хоёрдугаар байрыг эзэлж, дэлхий дээр жилдээ  17 сая хүн, 6 секундэд нэг хүн харвалтанд өртөж байна.Энэхүү өдөрт зориулан Улсын нэгдүгээр төв эмнэлэг болон Шастины нэрэмжит гуравдугаар төв эмнэлэгт өнөөдөр болно.

Өдөрлөгийн үеэр мэргэжлийн эмч нар харвалтын эрсдэл, хэрхэн урьдчилан сэргийлэх талаар зөвлөгөө өгч, өдөр тутамд хийх дасгал хөдөлгөөний ач холбогдлыг сурталчлах сургалт хийх юм.

Өдөрлөг

Улсын Нэгдүгээр төв эмнэлэгт 10.00-16.00

Шастины Улсын Гуравдугаар Төв Эмнэлэг 8.00-11.00 цагийн хооронд үргэлжлэх юм.

 

 

.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл