8o
Улаанбаатар хот
mobile menu

“Алтан намар" 35 дахь жилдээ болно

2016-10-28 08:20:00

Монголын хөгжмийн зохиолчдын шилдэг бүтээлийг шалгаруулах 35 дахь удаагийн “Алтан намар 2016” хөгжмийн наадам энэ сарын 29-ний өдрийн 19:00 цагт Улсын Филармонийн концертын танхимд болох гэж байна. Тоглолтонд, Улсын Филармонийн Симфони найрал хөгжим, удирдаач Д.Нямдаш /СТА/, Б.Батбаатар нарын удирдлагаар “Алтан намар 2016” хөгжмийн наадмын шилдэг бүтээлийн дээжээс үзэгч, сонсогчдодоо сонордуулах юм. Тоглолтын тасалбарыг онлайн худалдааны www.ticket.mn сайтаар болон Филармонийн кассаар худалдаалж эхэлжээ. Сонирхуулахад, Ардын жүжигчин Б.Зангадын дуулсан “Алтан намар” дуугаар нэрлэгдсэн энэхүү хөгжмийн наадам нь өдгөөгөөс 35 жилийн өмнө буюу 1981 онд анх зохион байгуулагдаж байжээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment