8o
Улаанбаатар хот
mobile menu

Хөрөнгийн зах зээлийн 140 тэрбумын санхүүжилт босгожээ

2016-10-28 10:57:12

Монгол Улсын Засгийн газар хөрөнгийн зах зээл дээрээс нийт 22 удаагийн арилжаагаар 140 тэрбум төгрөгийн санхүүжилтыг босгожээ. Тодруулбал, 2016 он гарсаар хөрөнгийн биржид явагдсан арилжааны 22-оос Засгийн газар дээрх санхүүжилтыг босгосон байна. Хамгийн сүүлд өнгөрсөн мягмар гаригт хөрөнгийн зах дээр зургаа болон есөн сарын хугацаатай бондыг хөрөнгө оруулагчдад санал болгон есөн тэрбум төгрөг босгоод байгаа юм. Тодруулбал, зургаан сарын хугацаатай 16.897 хувийн хүүтэй 50.000 ширхэг, есөн сарын хугацаатай 16.990 хувийн хүүтэй 50.000 ширхэг бондыг 100.000 төгрөгийн нэрлэсэн үнэтэйгээр хямдруулсан нөхцлөөр худалдсан юм. Сонирхуулахад, Монголын Хөрөнгийн Биржийн арилжааны дунд ТОП-20 индекс өмнөх өдрөөс 154.64 нэгж буюу 1.40 хувиар буурч 10.867.51 нэгжид хүрсэн байна. Энэ нь энэ долоо хоногт хоёр дахь удаагаа 10.000 нэгжийн түвшинд хүрсэн үзүүлэлт. Индексийн бууралтад АПУ, Махимпекс, Тавантолгой, Шарын гол Женко тур бюро компанийн хувьцааны ханшийн уналт нөлөөлсөн байна.Зах зээлийн нэгдсэн MSE ALL индекс мөн уналт үзүүлж өнгөрсөн лхагва гаригаас -8.35 нэгж буюу -1.06 хувиар унаж өчигдрийн байдлаар 782.76 нэгжид хүрлээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл