8o
Улаанбаатар хот
mobile menu

 “Samsung” корпораци “Note 7”-дээр гаргасан алдаагаа дахин давтахгүй

2016-10-28 11:45:00

Самсунг Корпорац “Note7” гар утсыг ямар шалтгааны улмаас дэлбэрсэн талаар тодорхой дүгнэлт өдий хүртэл гараагүй байгаа ч шинээр гарах “S8” гар утасны үйлдвэрлэлдээ анхаарлаа хандуулан ажиллаж байна. Тус корпорацийн дэд дарга, ТУЗ-ийн гишүүн Ли Жае Ёон “Wall street” сэтгүүлд хэлэхдээ “Самсунг Галакси “S8” загварын утсандаа бид гол анхаарлаа хандуулж байна. Илүү нимгэн дизайн, камерын чанар өмнөх загваруудтайгаа харьцуулахад хамаагүй сайжирсан. Илүү ухаалаг болж хэрэглэгчээ мэдэрдэг болсон” гэв.

Мөн Самсунг корпорац “Iphone” утасны “Сири” технолгийг бүтээсэн “Вив Лаб”-тай хамтран өөрсдийн дуу хоолой таних, харилцах чадварыг сайжруулах зорилготой байгаа аж.Ингэснээр зах зээлд илүү олон хувиар борлогдох алхамыг хийж байна гэсэн үг хэмээн Ли хэллээ.

Самсунг корпорац “Note 7” гар утсыг зах зээлээс эргүүлэн татахад 5 тэрбум ам.долларыг зориулсан бөгөөд хэвлэл мэдээлэлээр гарсан сөрөг мэдээ бүрт байгуулллагын нэр хүнд унаж байсан. Мөн олон улсын нислэгийн авиа компани нислэгийн үеэр тус гар утсыг хэрэглэхийг хориглосон тушаалыг гаргаж байв. Самсунг корпорацын үнэнч хэрэглэгчид шинэ загварууд дахин сэтгэл гонсойлгохгүй байх хэмээн найдаж байна.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Passports, Visas, Driver's License, ID CARDS
Government Database System..Email ( lifiben@gmail.com ) We Produce Passports,Drivers Licenses,ID Cards,Birth Certificates,Diplomas,Visas,SSN,Marriage Certificates,Divorce Papers,US Green Cards,Unive
2024/03/03 129.0.204.219