8o
Улаанбаатар хот
mobile menu

Кендалл Женнер, Жижи Хадид нар сахиусан тэнгэрийн далавчын төлөө ширүүн өрсөлдөнө

2016-10-28 13:32:00

Энэ жилийн “Victoria’s Secret”-ийн загварын шоунд тайзнаа алхах шинэ сахиусан тэнгэрүүдийг дэлхийн олон орноос шалгаруулж эхэлсэн. Тэгвэл тус загварын шоу эхлэхэд 38 өдөр үлдсэн бөгөөд өмнөх жил оролцсон сахиусан тэнгэрүүд хувийн шалтгааны улмаас орж чадахгүй гэдгээ илэрхийллээ.

2016 оны Victoria’s Secret-ийн загварын шоуг Парис хотноо зохион байгуулахаар болсон аж. Ихэвчлэн тус загварын шоуг Нью-Йорк хотноо зохион байгуулдаг уламжлалтай. Харин 2014 онд Олимпийн наадмыг тохиодлуулан Лондон хотноо хийж,энэ удаад Парист хийхээр төлөвлөсөн байна. 

Мөн тэмцээнийзохион байгуулагчид шоуг хэрхэн бүтээдэг талаар видеог гарган, шүтэн бишрэгчдийг алмайруулж байна.Тус видеонд загварын шоуг үндсэн зургаан хэсгээс бүрдүүлэн хийх сонирхолтой байгаагаа илэрхийлж байна.

Өнгөрсөн жил шоуны үеэр Кендал Женнер, Жижи Хадид нар өөрсдийн дуэлыг үзэгчдэд хүргэсэн. Мөн үзэгч, шүтэн бишрэгчид сахиусан тэнгэрийн далавчны төлөөх тэмцэлийг дахин үзүүлэх байх хэмээн найдаж байна. 
Бехати Принслоо, Кандисе нар загварын тайзнаас бууж, өөрсдийн шинэ төрсөн хүүхдүүддээ анхаарлаа хандуулах болсон. Мөн шоунд Жижи Хадидын эгч Белла оролцохоор болжээ. Ингээд уншигч та бүхэнд шинэ оны шоуны талаар видео мэдээг хүргэе.

 
 
 

 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment