8o
Улаанбаатар хот
mobile menu

Авьяаслаг Монголчууд шоуны ялагчдыг салбарын сайд нь хүлээн авч уулзахаар болжээ

2015-12-14 12:11:00

Монголчуудыг тэр чигт нь  байлдан дагуулж чадсан “Авъяаслаг Монголчууд”  шоуны ялагчид өчигдөр тодорсон билээ. Эхлэлээсээ төгсгөл хүртлээ  тайз засал, гэрэл, найруулга, зохион байгуулалт, шүүгч гээд бүх зүйл нь ард түмнийг цэнхэр дэлгэцийн өмнө татаж чадсан үнэхээр гайхалтай шоу болсон гэдэгтэй хүмүүс маргагүй биз.  Оролцогчдийн үзүүлбэр,  гайхалтай найруулга, тайз засалтай хоршиж тэдний авъяасыг улам бүр тодотгон харуулж чадсан Монгол HD телевизийн хамт олонд халуун баяр хүргэе. Шоуны ялагчид болох Дархан-Уул аймгийн бяцхан оролцогчид мундаг багшийн сургаснаар шил, төмөр туруба, халбага, чулуу, бөмбөгийг хөгжмийн зэмсэг болгон ашиглаж гайхалтай амилуулсан нь бахархалтай. Тэдэнд өөлөх өө үнэхээр байгаагүй. Тэгвэл тус шоуны ялагчид болох “Эгшиглэнт чимээ” хамтлагийг БСШУ-ны сайд Лу.Гантөмөр хүлээн авч баяр хүргэхээр болсон байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл