8o
Улаанбаатар хот
mobile menu

Үнэт цаасны зах зээлийн нээлттэй өдөрлөг өнөөдөр үргэлжилж байна

2016-10-29 14:45:00

Монголын хөрөнгийн бирж, Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо, Үнэт цаасны хадгаламжийн төвлөрсөн хадгаламжийн төв, Арилжааны төлбөр тооцоо, Кастодиан банк, Төлбөр тооцооны банк, үнэт цаасны компани зэрэг Үнэт цаасны зах зээлийн мэргэжлийн оролцогч байгууллагууд  хамтран “Үнэт цаасны зах зээлийн нээлттэй өдөрлөг” арга хэмжээг зохион байгуулж байна. Тус өдөрлөгийн үеэр үнэт цаасны зах зээлийн мэргэжлийн байгууллагууд нэг цэгийн цогц үйлчилгээг үзүүлж байна.

Үүнд:

• Арилжаа болон хувьцаат компанийн талаарх мэдээлэл

• Засгийн газрын үнэт цаасны талаарх мэдээлэл, танилцуулга

• Ногдол ашгийн мэдээ

• Хөрөнгө оруулалтын зөвлөгөө

• Үнэт цаасны данс нээх үйлчилгээ

• Төлбөр тооцооны данс нээх үйлчилгээ

• Данс шүүх үйлчилгээ /Эрдэнэс таван толгой цэнхэр тасалбар, хувьцаатай эсэх/

• Үнэт цаастай холбоотой иргэдийн санал хүсэлт 

• Үнэт цаасны зах зээлийн талаарх сургалт

Нээлттэй өдөрлөг өнөөдөр  17:00  цаг хүртэл Монголын хөрөнгийн биржийн байранд үргэлжлэх юм

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
иргэн
би цэнхэр ягаан тасалбараа их дэлгүүрт өгсөн тэгээд 25 жилийн дараа очиход миний нийт мөнгө 65000 \жаран таван мянга\ л болсон бсан энэ хувьцаа гэдэг чинь ямарч хэрэггүй юм бна лэ
2016/10/30 203.91.115.46