8o
Улаанбаатар хот
mobile menu

Хөгжлийн банкны асуудалд шинжээч томилжээ

2016-10-29 15:00:00

Авлигын хэргээр цагдан хоригдоод буй Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мөнхбатыг хоёр сараар үргэлжлүүлэн хорих шийдвэрийг шүүхээс гаргасан. Түүнд Эрүүгийн хуулийн 150.3, 265.2-т зааснаар албан тушаалаа урвуулан ашиглаж, улсад их хэмжээний хохирол учруулсан хэргээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Н.Мөнхбатаас гадна дөрвөн хүнийг сэжигтнээр татан шалгаж эхэлсэн талаар Нийслэлийн прокурорын газраас мэдээлсэн. Харин онц их хэмжээний мөнгөн хохирол учруулсан хэрэгт нь шинжээч томилж шаардлагатай ажлыг хийж байгаа талаар хэрэгт хяналт тавьж буй прокурор ярьсан аж.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл