8o
Улаанбаатар хот
mobile menu

Амралтын өдрийн үзвэр үйлчилгээний хуваарь

2016-10-31 09:38:40

Chuhal.mn сайтынхаа эрхэм уншигч нарт "Монгол" бахархлын өдрийн мэндийг хүргэе. Таны амралтын өдөрт зориулан үзвэр, үйлчилгээний хуваарийг хүргэж байна. Амралтын өдрөө гэр бүлийнхэнтэйгээ сайхан өнгөрүүлээрэй.  

-Монгол бөхийн өргөөнд 14:00 цагаас "Монгол" бахархлын өдөрт зориулсан хүчит бөхийн барилдаан болно.

-Урчуудын эвлэлийн үзэсгэлэнгийн танхимд 15:00 цагаас УДЭТ-ын ерөнхий зураач Ганхуягын уран бүтээлийн үзэсгэлэн нээлтээ хийнэ.

-“Өргөө”, “Тэнгис”, “Хүннү молл”, “Ай-макс” кино театр цагийн хуваарийн дагуу үзвэрүүдээ толилуулж байгаа ба зарим кино театрууд нь Монол бахархлын өдрийг тохиолдуулан үзвэрийн тоог нэмэгдүүлэн ажиллаж байна.

-"Монгол" бахархлын өдөр тохиож буйтай холбогдуулан сум орон нутгийн зарим музейг иргэдэд үнэ төлбөргүй үзүүлж байна. Тухайлбал, Хэнтий аймгийн Сэцэн ханы ордон музей, Орон нутаг судлах музей үзэгчдэд үнэ төлбөргүй үйлчлэх юм байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment