8o
Улаанбаатар хот
mobile menu

Г.Ариунбаатарт “Чингис хаан” одонг гардууллаа

2016-10-31 12:33:00

Өнөөдөр Их эзэн Чингис хааны мэндэлсэн Монгол бахархлын өдөр өнөөдөр тохиож байна. Энэ өдрийг тохиолдуулан жил бүр улс орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлэх, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг гүнзгий судалж, хойч үедээ өвлүүлэх, тэдгээрийг дэлхий дахинд сурталчлан таниулах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж, төр, нийгэм, үндэстний өмнө онцгой гавьяа байгуулсан нэг иргэнийг “Чингис хаан” одонгоор шагнадаг уламжлалтай билээ.

Монгол Улсын гавьяат жүжигчин, дуурийн дуулаач Г.Ариунбаатарт “Чингис хаан” одонг энэ жил хүртээхээр болсон. Шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгч гардуулж өглөө. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment